ACBSP-ийн гишүүн, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдтэй. Нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын түвшинд суралцах боломжтой.
Даваа - Баасан : 9:00 - 18:00
Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343
Сургуулийн захирал
ОТИС-ийн ТУЗ-ын дарга, ЭЗБУС-ийн зөвлөх багш, докторДокторХичээлүүдМакро эдийн засаг, Хөгжлийн эдийн засаг
Бизнесийн удирдлагын тэнхим
Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль — тэнхимүүдийн товч танилцуулга.
Бүртгэл, программ хангамжийн тэнхимийн танилцуулга
Бүртгэл программ хангамжийн тэнхим нь үүсэн байгуулагдсанаас хойш 19 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 2025-2026 оны хичээлийн жилд Бүртгэл программ хангамжийн тэнхим нь 40 гаруй мэргэжлийн хичээлүүдийг бакалаврын болон магистрын түвшинд зааж байна.
Бүртгэл, програм хангамжийн тэнхимд зөвлөх профессор 2, үндсэн 5 нийт 7 багш сургалт судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд нийт бүрэлдэхүүний 43 хувь нь ахлах зэрэгтэй, 33 хувь нь Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч зэрэг цол авсан бөгөөд салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 4 багш шагнагдсан байна. Тус тэнхмийн багш нар нийт 30 гаруй сурах бичиг, гарын авлага боловсруулсан бөгөөд жил бүр мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлаараа өгүүлэл нийтүүлж ирсэн. Мөн түүнчлэн жил бүр олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг хэлэлцүүлж ирсэн хамт олон юм.
Тус тэнхим нь Нягтлан бодох бүртгэл болон Программ хангамжийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэхдээ өөрийн үнэлгээ хийж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2014 онд нягтлан бодох бүртгэл хөтөлбөр, 2024 онд Программ хангамжийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан.
2013 онд Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн зөвлөлд /ACBSP/ гишүүнээр элсэж, 2017 оноос одоог хүртэл амжилттайгаар магадлан итгэмжлэгдсэн.
Бүртгэл, программ хангамжийн тэнхим нь Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр өдрийн болон Бямба гарагийн ангид сургалт явуулахын зэрэгцээ Нягтлан бодох бүртгэл сургалтын хөтөлбөрөөр магистрантурын ангид сургалт явуулж байна.
Мөн Программ хангамжийн хөтөлбөрөөр өдрийн болон магистрын ангиуддаа сургалтын үйл ажиллагааг тасралтгүй мэргэжлийн багш нарын мэдлэг, чадварт суурилан чадварлаг мэргэжилтэн бэлтгэж байна.
Программ хангамж болон нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутан нь АБСС /Ажлын байранд суурилсан сургалт/-нд хамрагдаж суралцаж буй хугацаандаа эзэмшиж буй мэргэжлийн байгуулагад үндсэн ажилтаны гэрээ хийж ажиллаж байна. Энэхүү сургалт нь оюутанд практикт суурилсан чадварыг олгохын зэрэгцээ цалинтай ажилдагаараа давуу талтай юм.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодогч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нягтлан бодох бүртгэлийн олимпиад БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газар, ХААИС, Монголын менежментийн холбоо, Жандагсүрэн сангаас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Менежментийн улсын олимпиадад жил бүр оюутнуудаа амжилттай оролцуулж ирсэн.
Тус тэнхимийн хувьд зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг боловсрол бүхий чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, сургалт-судалгааны байгууллагын түвшинд ажиллах зорилго тавин ажиллаж байна.
Бүртгэл, програм хангамжийн тэнхим нь сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаас гадна оюутнуудад хандсан мэргэжлийн уралдаан тэмцээн, АСТ, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсаар ирсэн.
Бизнесийн удирдлагын тэнхимийн танилцуулга
Тус тэнхим нь 2007 онд байгуулагдсан Бүртгэл менежментийн тэнхимд суурилан 2019-2020 оны хичээлийн жилд байгуулагдсан. Бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэж ирсэн 15 жилийн туршлагатай хамт олон 50 гаруй мэргэжлийн хичээлүүдийг бакалаврын болон магистрын түвшинд зааж байна.
Санхүүгийн удирдлага, Санхүү банк, Олон улсын худалдааны удирдлага, Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн дагуу ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийг заадаг 7 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд багшлах бүрэлдэхүүний 43 хувь нь докторын зэрэгтэй байна.
Тэнхимийн багш нар хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий гадаадын болон дотоодын их, дээд сургуулиудын ижил болон ижил төсөөтэй хичээлүүдийн агуулгыг харьцуулан боловсруулж, сайжруулалт хийж тасралтгүй хөгжүүлэх үйл ажиллагааг хэвшил болгон ажилладаг.
Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хувьд дотооддоо БМИҮЗ-ийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр 2 дахь удаагаа, олон улсад АНУ-ын Бизнесийн Байгууллага, Хөтөлбөрийн Магадлан Итгэмжлэлийн байгууллагаар амжилттай магадлан итгэмжлэгдсэн.
Хамтран ажилладаг байгууллагууд
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, СЭЗДС, ШУТИС,
АНУ-ын Бизнесийн Сургууль, Хөтөлбөрийн Магадлан Итгэмжлэлийн Байгууллага (ACBSP)
АНУ-ын Перегрин Академик Сервис ХХК (PAS)
НҮБ-ийн гишүүн байгууллага (GUPES) Green universities partnerships of environment and susrainability
Шведийн Уппсалагийн их сургууль
Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон Алт төслийн маркетингийн бүрэлдэхүүн хэсэг
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
Монгол банкны судалгааны хэлтэс
Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо
Голомт банк,Төрийн банк
Уламжлал болгон зохион байгуулагддаг ажлууд
ОТИС-ийн нэрэмжит “Business Simulation Contest” онлайн тэмцээн
Менежментийн улсын олимпиадад баг бэлдэн оролцуулдаг
Аялал жуулчлалын улсын олимпиадад баг бэлдэн оролцуулдаг
“Судлаач багш” ЭЗБУС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал
“Судлаач оюутан” ЭЗБУС-ийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал
Судлаач оюутан ЭШ-ний дугуйлан, Санхүүгийн удирдлага, Санхүүгийн зах зээл, Албан бичиг хөтлөлт хичээлүүдийн дугуйлан
Мэргэжлийн хичээлүүдээр АСТ зохион байгуулдаг
Мэргэжил сурталчлах аяны хүрээнд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг
Оюутны танилцах аялал
Оюутны шинэ жилийн арга хэмжээ
Оюутны Урлагийн наадам
Бүртгэл, санхүү, эдийн засагчдын өдрийг угтан ЭЗБУС-ийн аварга шалгаруулах спортын арга хэмжээ
ЭЗБУС-ийн төгсөгчдийн нэрэмжит спортын арга хэмжээ
“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж танилцуулга хийдэг
БЗД-ийн ЕБС-иудын төгсөх ангийн оюутнуудын дунд анх удаа ОТИС-ийн нэрэмжит “Математикийн их сорил”
ОТИС-ийн“Манлайлагч” арга хэмжээ
ОТИС-ийн 1-р курсын оюутнуудын аварга шалгаруулах тэмцээн
ЭЗБУС-ийн нэрэмжит ОТИС-ийн аварга шалгаруулах шатрын тэмцээн
ЭЗБУС-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
ЭЗБУС-ийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
ЭЗБУС-ийн төгсөгчдийн нэрэмжит гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн