Холбоо барих

  • Даваа - Баасан : 9:00 - 18:00

  • Холбоо барих - 976-7010-1991
  • [email protected]
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343

Олон улсын харилцаа

Хамтын ажиллагаа

Отгонтэнгэр их сургууль нь гадаадын олон их дээд сургууль, олон улсын байгууллагуудтай сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан болон багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр идэвхитэй, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.

Танилцуулга

Америк, Хятад, Солонгос улсын их, дээд сургуулиудтай

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг нь оюутнуудад гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах таатай боломжийг бүрдүүлдэг. Одоогийн байдлаар энэхүү оюутан солилцооны хөтөлбөрт 100 гаруй оюутан хамрагдаад байна. Хамтран ажилладаг сургуулиудын багш, оюутнууд Отгонтэнгэр их сургуульд зочилж судалгаа шинжилгээний ажил хийж, лекц уншдаг.

Мөн сургалтын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулж гадаадын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан санал бодол, туршлага солилцдог. Үүнээс гадна олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байна.

Хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүд

Солонгос, АНУ, Болгар зэрэг улсуудын тэргүүлэх их сургуулиудтай хамтарсан сургалт, солилцооны хөтөлбөрүүд.

Хамтран ажилладаг байгууллага

Төр, олон улсын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг.

  • Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл
  • Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамд болон төлөөлөгчийн газар
  • Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
  • Нийслэлийн боловсролын газар
  • Үндсэн хуулийн цэц
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн
  • Хууль зүйн яам