ЭРДЭМ СОЁЛЫГ ДЭЭДЭЛСЭН ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ БЭЛТГЭНЭ.
Даваа - Баасан : 9:00 - 18:00
Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343
Сургуулийн захирал
Хүмүүнлэгийн сургуулийн захиралСэтгэл судлалын ухааны доктор (Ph.D), Дэд профессорХичээлүүдЕрөнхий сэтгэл судлал, Харилцааны сэтгэл судлал, Сэтгэл зүйн зөвлөгөө, Сэтгэц оношилгоо, Боловсролын сэтгэл судлал
Сэтгэл судлал, Нийгмийн ажлын тэнхим
Хүмүүнлэгийн сургууль — тэнхимүүдийн товч танилцуулга.
Танилцуулга
Боловсролын тогтолцоонд сургуулийн өмнөх боловсрол нь тэргүүлэх ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас баталсан нэн хэрэгцээтэй ажил мэргэжлийн жагсаалтад Багш, Сургуулийн өмнөх боловсрол мэргэжил багтсан нь тухайн мэргэжлийн ач холбогдол, нийгмийн үнэлэмжийн баталгаа болж байна.
ОТИС нь багш, сургуулийн өмнөх боловсрол олгох бакалаврын хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор ахисан түвшинд Боловсрол судлал, Боловсролын удирдлага, БСӨБ хөтөлбөрийн магистр, Боловсрол судлалын доктор бэлтгэх сургалтыг тус тус хэрэгжүүлж байна.
Бид сургалтын уялдаа холбоог бэхжүүлэх, нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхийн тулд мэдлэгийн агуулга, багтаамжийг өргөжүүлэх, шинжлэх ухаан хоорондын интеграцид түшиглэн прагматик чиглэлийг түлхүү хөгжүүлэх зорилгыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг.
Боловсрол судлалын тэнхим нь МУ-ын гавьяат багш 1, доктор багш 3, докторант багш 3, магистр багш 1, нийт 7 багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ судалгааны болон хүмүүжлийн олон талт үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Тус тэнхимийн багийн бүрэлдэхүүнд:
Тэнхимийн багш нар мэргэжлийн багш бэлтгэх ангид хичээл заахаас гадна ОТИС-ийн салбар сургуулиуд болох Хүмүүнлэгийн сургууль, Хууль зүйн сургууль болон Эдийн засаг бизнесийн сургуулийн бакалавр, магистрын ангид Багшийн хөгжил ёс зүй, Сурган хүмүүжүүлэх зүй, Боловсрол судлал, Боловсролын менежмент, Судалгааны арга зүй, Хүний хөгжил харилцааны ёс зүй зэрэг хичээлүүдийг заадаг. Мөн салбар сургуулийн багш нартаа эрдэм шинжилгээ, сургалт, боловсролын онол арга зүйн чиглэлээр хичээл заах, тэдний судалгаа, эрдэм шинжилгээний ажилд туслах зорилгоор зөвлөгөө өгөхөөс гадна, багшлах эрхийн сургалтыг эрхлэн явуулдаг.
Боловсрол судлалын тэнхим нь Боловсролын яам, гадаад дотоодын их дээд сургууль, олон улсын байгууллага, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, СӨБ-ын салбар дахь байгууллагууд, ШУА-ийн боловсролын салбарын төдийгүй судалгааны хүрээлэн зэрэг гадаад дотоодын нийт 30 орчим байгууллагатай сургалтын болон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллаж, боловсролын ирээдүйн чиг хандлагыг судлан хэрэгжүүлэх ажилд тэргүүлэх чиглэлтэй оролцож байна.
Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхим
Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхим нь Отгонтэнгэр их сургуулийн эрхэм зорилго, эрх зүйн баримт бичиг, хөтөлбөрийн сургалтын зорилго, зорилтуудын хоорондын уялдаа холбоог хангаж, мэргэжлийн чиглэлийн стандартад заагдсаны дагуу дээд боловсролын эрэлттэй мэргэжил болох “сэтгэл судлал”, “нийгмийн ажил” хөтөлбөрөөр шинжлэх ухааны онол, үзэл баримтлалын мэдлэгтэй, бие хүний сэтгэл зүйн оношилгоо хийх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг онол, арга зүйн түвшинд үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх чадвартай, мэргэжлийн ёс зүй, тогтвортой хөгжлийн үзэл санаа, үнэт зүйлсийг эрхэмлэн хүндэтгэх хандлагатай мэргэжилтнийг бэлтгэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
“Сэтгэл судлал” бакалаврын хөтөлбөрийг 2017, “нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөрийг 2018 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх хугацаанд сургалтын агуулгыг зах зээлийн эрэлт хэрэгцээ, төгсөгчийн эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, хөтөлбөрийн өөрийн онцлогт тулгуурлан үе шаттайгаар шинэчилж бакалаврын 2, магистрын 1 хөтөлбөрийг үндэсний хэмжээнд амжилттай магадлан итгэмжлүүлэн хэрэгжүүлж байна.
Бидний хэрэгжүүлж буй хөтөлбөр нь оюутанд академик мэдлэг, ур чадварыг олгох, харилцаа хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх, гадаад хэл дээрээс мэргэжлийн эх сурвалжуудтай танилцах, онолын мэдлэгийг мэргэжлийн үйл ажиллагаанд хэрэглэх зэрэг ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч сургалтын үйл ажиллагааг хувь хүний болон мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх боломжийг олгох байдлаар зохион байгуулж байна.
Манай улсын боловсролын тогтолцоонд гарч буй нэгэн шинэ тогтолцоо бол ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн явдал юм. Мөн хуулийн байгууллагад тухайн салбарын онцлогийг мэддэг сэтгэл судлаач мэргэжилтний эрэлт хэрэгцээ үүсэж байгааг харгалзан Отгонтэнгэр их сургуулийн “сэтгэл судлал” бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг “БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛ”, “ХУУЛИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ” хичээлээс сонгон судлах боломжийг олгож, тухайн сонгосон чиглэлд мэргэшүүлэх, практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байна. Боловсролын болон хуулийн сэтгэл судлалын чиглэлээр мэргэших боломж нь төгсөгчдөд өргөн хүрээний ажлын байрны сонголтыг бий болгож байна.
Сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг биелүүлж хэрэгжүүлэхийн тулд онолын мэдлэг, практик чадварын хүрээнд лекц, семинар, бие даалт, ангийн ажил, мэргэжлийн дадлага, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дугуйлан клуб, нийгмийн идэвх оролцоо, сайн дурын үйл ажиллагаа зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, үйл ажиллагаа бүрт урьдчилсан болон явцын, эцсийн үнэлгээг өгч стандарт оноогоор үнэлж байна. Манай тэнхимийн оюутнууд суралцах хугацаандаа олон удаагийн мэргэжлийн дадлагуудад хамрагддаг нь танхимд эзэмшсэн онолын мэдлэгийг тухайн талбарт хэрэглэж, ашиглаж сурахад чухал ач холбогдолтой болдог.
Онол практикийг хичээл болон хичээлээс гадуур олон хэлбэрээр зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч болохыг харуулсан томоохон зохион байгуулалтын үйл ажиллагаа бол “Mind Bridge” оюутны мэргэжлийн ур чадварын тэмцээн юм. Мөн оюутан суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог нэмэгдүүлэх үүднээс “төгсөгч - оюутны” уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхим нь ажил олгогчдын болон, оюутны суралцахуйг дэмжихүйц суралцагч оюутны хувь хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн сургалтын нэмэлт хөтөлбөрүүдийг мэргэжлийн тэнхим болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа сайн туршлага хуримтлуулсан.
Тухайлбал, сургалтын үндсэн хөтөлбөрийн хүрээнд нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх, сертификаттай сургалт зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан дадлага, судалгааны ажил эрхлэх, мэргэшүүлэх чиглэлийн сургалтыг мэргэжлийн болон боловсролын байгууллагуудтай хамтран зохион байгуулах, захиалгат сургалт зохион байгуулах зэрэг олон хэлбэрийн ажлуудыг хэрэгжүүлж байна.
Оюутны бие даан ажиллах цагийг үр бүтээлтэй болгохын тулд мэргэжлийн чиглэлийн ном, сурах бичиг унших, сэтгэл судлалын судалгааны арга зүйтэй танилцах, ашиглаж үр дүнг тооцож боловсруулах, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж буй байгууллагын үйл ажиллагаатай танилцах, мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулах гэх мэт маш олон чиглэл, хэлбэрийн дагуу оюутан багш хамтран бие даах ажлыг хийж гүйцэтгэж байна.
Мөн сэтгэл судлал, нийгмийн ажил хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хамтран ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг бэлтгэж байна. Оюутнууд хөтөлбөрийг түшиглэсэн сэтгэл зүйн төвд өөрсдийн санаачилгаар дэмжин туслах, дадлагажих үйл ажиллагааны чиглэлд 6 удаагийн кино хэлэлцүүлэг, 19 удаагийн бүлгийн уулзалт, 200 гаруй сэтгэл судлалын судалгааны арга зүйн сан, нийт 26 дасгалаас бүрдэх урлагт суурилсан дасгал, арга зүйн санг бэлтгэсэн.
Энэ нь оюутнуудын ангийн ажил, дипломын ажил, бүтээлч ажил, эрдэм шинжилгээний хуралд оролцоход судалгааны арга зүйгээс сонгох боломж бүрдэхээс гадна сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулахад шаардлагатай хэрэглэгдэхүүн болж, кино задлалаар дамжуулан бие хүний сэтгэл судлал, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслын үндэс зэрэг мэргэжлийн хичээлийг судлахад дэмжлэг үзүүлэх зэргээр олон талын давуу талтай юм.
Мөн Отгонтэнгэр их сургууль нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Намсөүл их сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2+1+2, 2+2 хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэр дундаа БНСУ-ын НамСөүл их сургуультай бакалаврын болон ахисан шатны хөтөлбөрийн хүрээнд хамтран НамСөүл их сургуульд сэтгэл судлалын хөтөлбөрөөр ОТИС-ийн оюутнууд суралцаж эхлээд байна.
Хөтөлбөрийг түшиглэсэн сэтгэл зүйн төв
“Сэтгэл судлал” бакалаврын хөтөлбөрийн онол болон практикийн зохистой байдлыг хангаж болох хамгийн том давуу тал бол хөтөлбөрийг түшиглэсэн, тус хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж буй сэтгэл зүйн төв юм.
2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн бие даан мэргэжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сэтгэл зүйн төвийн үйл ажиллагаанд тулгуурлан мэргэжлийн хичээлийг зохион байгуулахаас гадна, сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх сургалт, судалгаа, оношилгоо зэрэг сэтгэл зүйн үйлчилгээг ОТИС-ийн бүх салбар сургуулийн оюутнуудад үнэ төлбөргүй үзүүлж байна. Мөн тус төвөөр дамжуулан оюутнууд мэргэших дадлагажих боломжийг бүрдүүлсэн.
Сэтгэл судлал хөтөлбөрийг түшиглэсэн сэтгэл зүйн төвийн үйл ажиллагаа нь мэргэжлийн ангийн оюутнууд, ОТИС-ийн багш, ажилтнуудад мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна нийгэм, олон нийтэд сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношилгоо, нөлөөллийн ажил, сэтгэл зүйн өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нийт 5020 минутын сэтгэл зүйн зөвлөгөө, 122 удаагийн сэтгэл зүйн сургалт, 438 удаагийн сэтгэл зүйн судалгаа, оношилгоо, 142 удаагийн нөлөөллийн ажил, 7 удаагийн сэтгэл зүйн өдөрлөгийг зохион байгуулсан байна. Мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагааны хүрээнд сэтгэл зүйн зөвлөгөөнөөс бусад үйл ажиллагаанд мэргэжлийн ангийн оюутнуудыг татан оролцуулж сургалт, нөлөөллийн ажил, сэтгэл зүйн өдөрлөгийг зохион байгуулж мэргэжлийн чадварыг нэмэгдүүлэх, туршлагажуулах боломжуудыг бүрдүүлэхээс гадна сургалтын орчны хувьд таатай байдлыг бий болгож, суралцагчдын сэтгэл ханамжид эергээр нөлөөлдөг.
Сэтгэл зүйн төвийн цахим номын сангийн катологид сэтгэл судлалын шинжлэх ухааны 26 төрлийн 110 гаруй номыг байршуулсан байна. Энэ нь сэтгэл судлаач оюутнуудад Монгол номоос гадна гаднын зохиогчдын сурах бичгийг унших, харьцуулах, эргэцүүлэл дүгнэлт гаргах, олон эх сурвалжтай ажиллах зэрэг чадваруудыг нэмэгдүүлэхээс гадна олон улсын түвшинд сэтгэл судлаач мэргэжилтэн бэлтгэж буй их сургуулиудын ашиглаж буй сурах бичгүүдийг унших, ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээний тэнхим
Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээний тэнхим( ГХАТҮТ) нь 15 үндсэн багш, 2 зөвлөх профессор, АНУ-ын 1 ETA, Дэзэрэт ОУ байгууллагын 2, БНХАУ-ын 1, БНСУ-ын 1, мэргэжилтэн багшлах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
1991 он буюу Отгонтэнгэр их сургууль анх үүсгэн байгуулагдсанаас эхлэн англи хэлний багш-орчуулагч, хятад хэлний орчуулагч-багш мэргэжлийн ангийг нээн 2017-2018 оны хичээлийн жилд шинээр агаарын тээврийн үйлчилгээ, солонгос хэлний орчуулагчийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.
Тэнхимийн эрдэмтэн багш нар оюутанд хэл шинжлэлийн системтэй мэдлэг эзэмшүүлж, сурч судалж байгаа хэлээр чөлөөтэй харьцах чадвар олгох зорилгоор мэргэшүүлэх хичээлүүдийг заахын зэрэгцээ хэлний мэргэжлийн үндэс суурь болсон мэргэжлийн суурь хичээлүүдийг удирдан явуулж байна.
Мөн Агаарын тээврийн үйлчилгээний хөтөлбөрийн сургалтад МИАТ, Хүннү Эйр гэсэн авиа компаниудтай сургалт, дадлага хосолсон цогц сургалтыг явуулж байна.
Отгонтэнгэр их сургуулийн үнэт зүйл, эрхэм зорилго, алсын хараа нь Хүмүүнлэгийн сургууль, Гадаад хэл, агаарын тээврийн үйлчилгээний тэнхим, хөтөлбөрүүдийн зорилготой нягт уялдаж байдаг. Тус тэнхим үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол улсад суугаа элчин сайдын яамд, гадаадын их дээд сургууль, олон улсын байгууллага, дотоодын их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж ирлээ.
Тэнхимийн үндсэн чиг үүргийн хүрээнд өдөр, олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд орчин үеийн хэлний болон сургалтын аргазүйд суурилсан гадаад хэл, агаарын тээврийн үйлчилгээний менежментийн сургалтыг суралцагчдын мэдлэгийн түвшинд тулгуурлан зохион байгуулж, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэнхимийн зорилго: “Суралцагчдад эх хэл болон гадаад хэлнээс хөрвүүлэн орчуулах, ярих, бичих өндөр чадвар, судалгаа шинжилгээний арга барил, сургалтын орчинд үйлчилгээ үзүүлэх заах арга зүйн мэдлэг, дадал, чадвар олгож,багшийн ёс зүйг чанд баримтлан ажиллах үнэт чанарыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байна”
Тэнхимийн зорилт:
Гадаад хэлний чадваруудыг оюутнуудад бүрэн эзэмшүүлэх
Орчуулах, багшлах дадлагаар оюутнуудад заах арга зүйн болоод орчуулгын онол практикийн мэдлэгийг хослуулан олгох
Агаарын тээврийн үйлчилгээний онол, дадлагын хосолмол мэдлэгийг системтэйгээр олгох
Эрдэм шинжилгээ судалгааны ажлын дадал чадвар олгох, удирдан чиглүүлэх
Салбарын онцлог, давуу тал: Гадаадаас мэргэжилтэн багш нарыг жил бүр ажиллуулдаг нь оюутнуудад сургалтын хөтөлбөрт туссан хичээлүүдийг төрөлх хэлтэй мэргэжилтнүүдээр заалгах бололцоо олгодог.
Мөн оюутан суралцах хугацаандаа хамтын ажиллагаатай гадаад болон дотоодын байгууллагуудад дадлага хийх, туршлага хуримтлуулах бололцоо бүрддэг.
Тогтмол явуулдаг сургалт, эрдэм шинжилгээ, соёл урлаг, хүмүүжлийн ажил
Тэнхимийн багш нар:
Ц. Өлзийхишиг /тэнхимийн эрхлэгч, англи хэлний багш /
Р. Наранцэцэг док./Sc.D./дэд проф.
Б. Зоригтхүү / англи хэлний багш /
Л. Одончимэг / англи хэлний багш /
Б. Оюундаш / англи хэлний багш /
Х.Өлзийсайхан / англи хэлний багш /
Ц.Булган Доктор (Ph.D) /солонгос хэлний багш/
Ө.Нарантуяа Докторант /хятад хэлний багш/
Жон Кён Жин /мэргэжилтэн багш/
О.Хүслэн /Агаарын тээврийн үйлчилгээний багш/
Б. Наранчимэг /солонгос хэлний багш /
ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:
Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхим нь бакалаврын зэрэгтэй мэргэжлийн сэтгэл судлаач, нийгмийн ажилтан түүнчлэн сэтгэл судлалын магистр бэлтгэх сургалтыг хэрэгжүүлдэг. Тус тэнхим нь нийт 2 бакалавр, 1 магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
2017-2018 оны хичээлийн жилээс “сэтгэл судлал” бакалавр хөтөлбөрийг шинээр нээн анхны элсэлтээ авч, сэтгэл судлаач мэргэжилтэн тасралтгүй бэлтгэж эхэлсэн. Мөн 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн нийгмийн ажил бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2023-2024 оны хичээлийн жилээс сэтгэл судлалын салбараар магистрын түвшний сургалт яюуулж байна.
Бид онолын мэдлэгтэй, сэтгэл зүйн оношилгоо хийх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг онол, арга зүйн түвшинд үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх чадвартай, сэтгэл судлаачийн ёс зүй, тогтвортой хөгжлийн үзэл санаа, үнэт зүйлсийг эрхэмлэн хүндэтгэх хандлагатай мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэн ажиллаж байна.
Бидний зорилт:
Манай тэнхим нь доктор, дэд профессор багш 1, доктор багш 1, ахлах багш 1, докторант багш 2, магистр багш 2 болон туслах ажилтан 1, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.