Даваа - Баасан : 9:00 - 18:00
Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343
Дэмжлэг
Отгонтэнгэр их сургуулийн дэмжих төвийн мэдээллийн хуудас. Зүүн цэснээс хэсэг сонгоод баруун талд гарч ирэх агуулгыг уншина уу.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Отгонтэнгэр Их Сургууль нь шинжлэх ухаан, судалгаанд суурилсан орчин үеийн сургалтыг хөгжүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний холбоог бэхжүүлэх, зорилгоор 2013 оноос “Эрдэм шинжилгээ, судалгааны төв” байгуулагдсан. Тус төв нь интернэтийн орчинд ажиллах орчин үеийн техник, хэрэгслээр хангагдсан төдийгүй хууль, эдийн засаг, сэтгүүл зүй, боловсрол судлал, судалгааны арга зүйн чиглэлийн мини номын сан, монгол улсын нийгэм, эдийн засгийн талаарх статистикийн мэдээллийн санг бүрдүүлсэн байдаг.
Түүнчлэн багш судлаач, багш-оюутны баг бүрдүүлэх, эрдэмжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор Отгонтэнгэр их сургуулийн эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хөтөлбөр /2017-2022 он/ -ийн хүрээнд салбар, салбарын тэргүүлэх чиглэлийг тогтоон ажиллаж байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн зорилго
Судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх
Эрдэм шинжилгээний ажлын эрх зүйн орчныг бүрдүүлснээр Отгонтэнгэр Их Сургуулийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, тус их сургуулийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, бүрэлдэхүүн сургуулийн шийдвэрлэж байх асуудлуудыг тодорхой болгож, төлөвлөлт, үйл ажиллагаанд нь хяналт тавин улмаар судалгааны үр дүнг мэдээлэх
Магистрант, докторантын элсэлт, сургалт судалгааны ажлын явц, сэдвийн чиглэл, хамгаалалтад хяналт тавихад анхаарч ажиллах
Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг шийдвэрлэх асуудалтай нягт уялдуулж бүрэлдэхүүн сургуулиудын “Эрдэм шинжилгээний бичиг” цувралыг хэвлэн нийтлэх, профессор-багш нарын эрдэм шинжилгээний ажлын үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах
Бүрэлдэхүүн сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлж, судлаач багш нарыг гадагшаа таниулахад анхаарч ажиллах
Судлаач багш, оюутанд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, номын сан, өндөр хурдны интернэт, мэдээллийн бааз зэргээр үйлчлэх
Эрдэм шинжилгээ, судалгааны төв нь мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь зөвлөн туслах үүрэгтэй байна.
Тус төв нь цувралаар олон улсын, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудыг бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран зохион байгуулж, илтгэлийн эмхэтгэл хэвлүүлсээр ирсэн. Үүнд:
Хууль зүйн сургуулиас санаачлан Үл хөдлөх эд хөрөнгө, газрын эрх зүйн өнөөгийн зохицуулалт, цаашдын хандлага сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан
2013, 2014 онд цувралаар Монголын аялал жуулчлалын хөгжил ба байгаль орчны үзэмжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг өнөөгийн байдал сэдэвт хурал тус зохион байгуулсан бөгөөд энэхүү хуралд Япон улсын Оберлины Их Сургууль, Токиогийн Их Сургууль, Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн судлаачид оролцсон. Энэхүү хуралд хэлэлцэгдсэн 15 илтгэл, гадаадын 9 эрдэмтэн профессор, ОТИС-ийн 6 багшийн илтгэлийг эмхэтгэн Япон, Монгол, Англи хэл дээр хөрвүүлэн эмхэтгэж нийтийн хүртээл болгосон.
2013, 2014 онд Эмнести Интернэшнл байгууллагатай хамтран “Хүний эрх ба бизнес” олон улсын бага хурал зохион байгуулсан.
Монгол банктай хамтран “Банк, санхүүгийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” хурал зохион байгуулсан.
Багш нарын судалгааны ажлыг дэмжих зорилгоор “Багш бүр судлаач” уриан дор багш нарын эрдэм шинжилгээний хурлыг багш нарын баярыг тохиолдуулан тогтмол зохион байгуулж ирсэн.
Швейцарын хөгжлийн агентлаг, Ногоон алт төсөлтэй хамтран Тогтвортой хөгжил үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг цувралаар зохион байгуулж ирсэн.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтран Нүүдэлчдийн ахуй соёл эко соёл мөн үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.
Гадаад хэл-боловсрол эрдэм шинжилгээний хурлыг гадаад хэлний сурган хүмүүжүүлэх ухаан, заах арга зүй болон хэл шинжлэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Гадаад хэлний тэнхимээс жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.
Хүүхдийн хөгжил төлөвшил үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимээс зохион байгуулж ирсэн.
Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн санаачлагчаар жил бүр зохион байгуулдаг.
Тус төвөөс олон улсын ISSN дугаартай ОТГОНТЭНГЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ сэтгүүлийг монгол болон гадаад хэл дээр хүлээн авч хэвлэн гаргадаг бөгөөд энэ хичээлийн жилд цуврал 13 хэвлэгдэн гарсан.
Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн үйл ажиллагаа
Магистр, докторын сургалт явуулах
Магистр, докторын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй, судалгааны ажил бичих арга зүй эзэмших дадлагын бааз болох
Докторант, магистрант нарын эрдэм шинжилгээний ажлын хэлэлцүүлэг их семинар зохион байгуулах
Багш нарын эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх, судалгаа хийх бааз болох эрдэмтэн багш нар, магистрант, докторант нар эрдэм шинжилгээний ажил хийхдээ хамтран ажиллах, харилцан туршлага солилцох
Багш судлаачдын судалгааны аргазүйг дээшлүүлэх төлөвлөгөөт болон багш нарын хүсэлтийн дагуу ганцаарчилсан, багийн захиалгат сургалтуудыг зохион байгуулах
Эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой бакалаврын түвшний оюутнуудад дадлага хийх, туршлага судлах боломж олгох
Манай хаяг
Отгонтэнгэр Их Сургууль
Хичээлийн А байр, 110 тоот
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
Энхтайвны өргөн чөлөө,
Жуковын гудамж 51/36
Факс 976-458635
Утас: 11451614
Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб Аялагч шилүүснүүд клуб