Жил бүрийн 4 сарын 26-нд тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан оюутан залуучуудын дунд "ОЮУНЫ ӨМЧ БА ЗАЛУУЧУУД ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОХИОН БҮТЭЭЦГЭЭЕ" оюуны бүтээл болон илтгэлийн уралдаан зарлаж байна. Шалгарсан бүтээлийг ОТИС-ийн TISC төвөөс зохион байгуулж буй “ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР 2022” арга хэмжээнд танилцуулах юм.

Уралдааны удирдамж
Илтгэлийн уралдаан
Тавигдах шаардлага:
- 3-5 хүртэл нүүр байх
- Зохиогчийн эрх зөрчөөгүй байх
- Онолын үндэслэлтэй шинэ санаа дэвшүүлсэн байх
Хог хаягдал ашиглаж оюуны бүтээл бүтээх
Тавигдах шаардлага:
- Хаягдал хог ашигласан байх
- Зохиогчийн эрх зөрчөөгүй байх
- Дараах төрөлтэй байж болно /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар/
Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн оюутан, залуучууд
Шагнал:
- Шилдэг 1 илтгэл шалгаруулж 300,000 төгрөг, үнэ бүхий зүйл
- Шилдэг 1 бүтээлийг шалгаруулж 200,000 төгрөг, үнэ бүхий зүйл
Илтгэл болон оюуны бүтээл хүлээн авах хугацаа: 2022.04.24-ны өдөр
Хүлээн авах хаяг: [email protected]
Холбоо барих: 88002740