Холбоо барих

  • Даваа - Баасан : 9:00 - 18:00

  • Холбоо барих - 976-7010-1991
  • [email protected]
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343

Мэдээ, үйл явдал, зарлал

Мэдээ

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Мэдээ

Үйл явдал 2021-12-24

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН “ПРОФЕССОРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” БОЛЛОО

Отгонтэнгэр их сургуулийн докторантуудын судалгааны ажлыг чанаржуулах, зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Профессорын хэлэлцүүлэг” өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Отгонтэнгэр их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд болон мэргэжлийн багш судлаачдын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр дараах докторантуудын эрдмийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, докторын диссертациуд, судалгааны ажлын явцыг хэлэлцлээ. • ОТИС-ийн Эрх зүйн Докторант С.Эрдэнэболор “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэ…

Цааш
Үйл явдал 2021-12-21

Стандарт хэмжил зүйн газраас ОТИС-д Дотоод аудит хийх арга зүйн сургалтыг хийлээ

Отгонтэнгэр их сургуулийн Захиргаа хяналт шинжилгээ үнэлгээний албанаас Монгол улсын тохируулагч агентлаг Стандарт хэмжилзүйн газартай хамтран Чанарын менежментийн тогтолцооны хүрээнд дотоод аудит хийх арга зүйн сургалтыг хамтран зохион байгуулж байна. Сургалтаар Чанарын соёлыг хэвшүүлэх, чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны тасралтгүй хөгжлийг хангах, чанарын менежментийн тогтолцооны төлөвшлийг бий болгох зорилгоор дотоод аудиторыг бэлтгэж байна. ОТИС нь үйл ажиллагаандаа Чанарын менежм…

Цааш
Үйл явдал 2021-12-20

Отгонтэнгэр их сургууль Ази, Номхон далайн их сургуулиудын мобилити (UMAP)-ын албан ёсны гишүүн сургууль боллоо

Отгонтэнгэр Их сургууль нь Ази, Номхон далайн их сургуулиудын мобилити (UMAP)-ын албан ёсны гишүүн сургууль боллоо. Ази, Номхон далайн их сургуулиудын мобилити (UMAP) нь 1991 онд их, дээд сургууль, коллежийн оюутан, багш, ажилтнуудын шилжих хөдөлгөөнийг дэмжихээр байгуулагдсан дээд боловсролын байгууллагуудын нэгдсэн сайн дурын байгууллага юм. Тус байгууллагын гишүүн болсноор оюутан, багш солилцооны хөтөлбөрт хамрагдах төдийгүй гишүүн сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийн чөлөөлөлт болон бусад…

Цааш
Үйл явдал 2021-12-16

Судлаач-2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА

ЭЗБУС-аас уламжлан болгон нийт оюутнуудын дунд зохиогддог "Судлаач оюутан 2021" Эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Шүүгчид "Өмнөх жилийн хурлаас ялгаатай нь илтгэгчид салбарын болон статистик мэдээллийг түлхүү ашигласан байсан бол энэ удаа оюутнууд асуулга судалгааны арганд тулгуурлан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг заахаас гадна аргыг санал болгосон нь онцлог байлаа" гэж илэрхийлсэн юм. Хуралдаанд 13 илтгэлийг хэлэлцүүлснээс: 1-р байр ЭЗБУС АЖМ-4 ангийн оюутан Э.Ундрам, Ба.Мар…

Цааш
Үйл явдал 2021-12-14

Канадын ЭСЯ-ны ахлах төлөөлөгч Жэймс Ким тэргүүтэй албаныхан ОТИС-д айлчлалаа

Өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр Канадын ЭСЯ-ны Боловсрол, худалдаа хариуцсан ахлах төлөөлөгч Жэймс Ким, төлөөлөгч Э.Энхзориг болон Ниагара Коллежийн төв Ази хариуцсан төлөөлөгч Б.Үлэмж хүрэлцэн ирж, Канад-Монгол боловсролын хамтын ажиллагаа түншлэл болон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар багш, оюутнуудтай уулзалт ярилцлага хийлээ. Уулзалтын эхэнд Канадын ЭСЯ-ы боловсролд чиглэсэн бодлого, хамтын ажиллагааны талаар яригдсан бол дараагийн хэсэгт Канадын Ниагара Коллеж болон Отгонтэнгэр Их…

Цааш
Үйл явдал 2021-12-13

Их, Дээд сургуулиудын аварга шалгаруулах Парламентын мэтгэлцээнд МУИС-ын баг тэргүүллээ

Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон “IDLO” Олон улсын эрх зүйн хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сэдэвт Их, Дээд сургуулиудын аварга шалгаруулах Парламентын мэтгэлцээний тэмцээн 2 өдрийн турш 36 баг 62 оюутан үгийн хүч, оюуны цараар өрсөлдлөө. Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Танхимын шүүгчид тэмцээнийг шүүн тунгааж, Хууль Зүйн клиник сургалтын төв, Тулах цэг хөгжлийн клубын оюутнууд цагийн шүүгчээр тус тус ажилсан юм. Тэмцээнд Дотоод хэргийн их с…

Цааш
Үйл явдал 2021-12-13

“СУДЛААЧ ОЮУТАН-2021” эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байранд ОТИС-ийн оюутан Б.Цэнд шалгарлаа

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2021 оны 12-р сарын 10 нд “ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ”, “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ” хамтран “СУДЛААЧ ОЮУТАН-2021” эрдэм шинжилгээний бага хурал эрх зүй, хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд дунд боллоо. Нийт 6 их дээд сургуулийн 31 оюутан оролцсоноос 2-р шатны хэлэлцүүлэгт 9 оюутан шалгарсан юм. Отгонтэнгэр Их Сургуулийн Эрх зүйн 4г ангийн оюутан Б.Цэндийн “Хувийн нууц, хувийн мэдээллээ хамгаалуулах эрх, түүний хэрэгжилт” сэд…

Цааш
Үйл явдал 2021-12-05

Амжилт үзүүлсэн оюутнуудад сургуулийн зүгээс хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Баасан гарагт болж өнгөрлөө

Олон улс болон үндэсний хэмжээний тэмцээн уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн оюутнуудад сургуулийн зүгээс хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Баасан гарагт болж өнгөрлөө. Арга хэмжээнд ОТИС захирал дэд профессор доктор Н.Энхзаяа болон бусад холбогдох албаны төлөөлөл амжилт үзүүлсэн оюутан залууст талархал илэрхийлж, дурсгалын зүйлс болон мөнгөн шагналын урамшууллыг гардуулсан юм. Авьяас билгээр тодорч, үеийнхэндээ үлгэр дуурайлал болсон оюутнуудын амжилтаас дурдвал: Монгол улсаа төлөөлөн Олон улсы…

Цааш
Үйл явдал 2021-11-09

ОТИС-ийн 30 жилийн ойн хүрээнд хийгдсэн "Суралцах орчин нөхцөл - Шинэ бүтээн байгуулалт" ажлын нээлт боллоо

Отгонтэнгэр их сургууль 30 жилийн ойн хүрээнд оюутнуудын суралцах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор номын сан болон, программ хангамжийн чиглэлийн иж бүрэн танхим, оюутны бие даах төв болон спорт заалыг шинэчлэн засварласан байна. Тухайлбал, азотын уураар нэгэн зэрэг олон номын ариутгагч, 3D номны сканнер болон 30 гаруй хүчин чадал өндөр бүхий иж бүрэн комьпютер гээд 200 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн ОТИС-ийн Маркетингийн албаны дарга Э.Хүслэнбаяр, “АЛДАР ТАНАН ГАРЬ…

Цааш
Үйл явдал 2021-10-22

“Public Investment for the Рeople” хакатонд манай оюутнууд шилдэг найман багийн нэгээр шалгарчээ

Public Investment for the People: "Төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хангах нь хакатон 10 сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хакатоныг "Швейцарын хөгжлийн агентлаг", "Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)"-ийн санхүүжилтээр "Дэлхийн Банк"-наас хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатны хүрээнд зохион байгуулсан юм. Хамтран хэрэгжүүлэгчээр иргэний нийгмийн байгууллагуу…

Цааш
Үйл явдал 2021-10-21

Магистрын хөтөлбөрт элсэн орж буй гадаад оюутнуудыг хүлээн авах цахим уулзалт боллоо

Отгонтэнгэр Их Сургуулийн магистрын хөтөлбөрт элсэн орж буй гадаад оюутнуудыг хүлээн авах цахим уулзалт боллоо. Уулзалтанд ОТИС захирал, доктор Н.Энхзаяа, Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Б.Одгэрэл, Сургалтын нэгдсэн албаны дарга Л.Мягманхүү, Гадаад харилцааны албаны дарга, доктор Н.Хосбаяр нар оролцлоо. Боловсрол судлал болон Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрийг сонгосон оюутнуудад сургуулийн танилцуулгыг хүргэж, суралцах эрхийн бичгийг нь гардуулсан юм. Манай с…

Цааш
Үйл явдал 2021-10-11

Отгонтэнгэр их сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдлаа

Отгонтэнгэр их сургуулийн Эрдмийн зөвлөл өнгөрөгч долоо хоногт хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд: 2021-2022 оны хичээлийн жилд судлаач багш нарын нийтийн хүртээл болгохоор төлөвлөж буй ном сурах бич“Дээд боловсрол ба Тогтовортой хөгжил: онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага” ОУЭШХурлын бэлтгэл ажил Ойн арга хэмжээний хүрээнд бэлтгэгдэж буй багш судлаач, суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн дээжис 3 боть хэвлүүлэх ажлын явцыг хэлэлцлээ. Мөн ОТИС-ийн П…

Цааш
Үйл явдал 2021-10-06

"Багш суралцагчдын сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт ЭШХ боллоо

Олон улсын багш нарын баярын өдрийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлаар "Багш суралцагчдын сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам” сэдвийн хүрээнд их дээд сургуулиуд болон олон улсын дээд боловсролын байгууллагуудын харьцуулсан судалгаа, цахим сургалтын чанарын үнэлгээ, оюутны дасан зохицлын судалгаа зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан илтгэлүүд тавигдлаа. Нийт 14 судлаач багш 9 сэдвээр оролцож, үндсэн илтгэлийг Боловсролын хүрээлэнг…

Цааш
Үйл явдал 2021-10-03

"MONGWBL" төслийн "Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах" ажлын хэсгийн ээлжилт уулзалт боллоо

"Эрасмус Плас" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа "MONGWBL" төслийн "Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах" ажлын хэсгийн уулзалт боллоо. Уулзалтад Отгонтэнгэр их сургууль, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дорнод их сургууль, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож, Аялал жуулчлал, Банк даатгалын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн загвары…

Цааш
Үйл явдал 2021-09-30

"Сэрэхүй цаг" цуврал уулзалтаар сар бүр салбартаа танигдсан эрхмүүд уригдана

ОУХСЗ-н тэнхимээс “Сэрэхүй цаг” уулзалтыг 2018 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ хичээлийн жилийн эхний зочноор Монгол улсын тэргүүн шадар, хүндэт дипломатч Р.Баасан уригдан оролцлоо. Тэрээр 1969 оноос БНЭУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 он хүртэл дипломат албыг хашиж байжээ. Монгол улсын төрийн тэргүүн, сайд нарын гадаад улс дах орчуулагчаар ажиллаж, төрдөө хэл залгуулж явсан ахмад дипломатч юм. Уулзалтанд Олон улсын харилцаа, сэтгүүл зүйн ангийн оюутнууд оролцож, сон…

Цааш
Үйл явдал 2021-09-30

“GRAND TOUR-2021” аялал жуулчлалын улсын олимпиад манай оюутнууд 3 байр эзэллээ

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнуудын дунд “GRAND TOUR-2021” аялал жуулчлалын улсын олимпиад, эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 09 сарын 23-27 хооронд болж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн уралдаан нь “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” сэдвийн хүрээнд явагдаж улсын болон хувийн хэвшлийн 12 их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо. Тус олимпиад нь 4 үе шаттай явагдсан юм. Оюутны эрдэм шижилгээний бага хурал Танин мэдэхү…

Цааш