Холбоо барих

  • Даваа - Баасан : 9:00 - 18:00

  • Холбоо барих - 976-7010-1991
  • [email protected]
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343

Мэдээ, үйл явдал, зарлал

Мэдээ

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Мэдээ

Элсэлт 2018-09-11

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээсэн шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

Малайз улсад зохион байгуулагдсан 2018 оны FIBA 3X3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж тэмцээний хүрэл медалийн эзэд боллоо. Өнөөдөр буюу 09 сарын 11:04 цагт Шигшээ багийнхан эх орондоо ирсэн бөгөөд гэр бүлийнхэн болон ОТИС-ийн төлөөлөл угтан авч хүндэтгэл үзүүлэв. Манай улсын шигшээ баг тус тэмцээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожиж дараагийн шатанд шалгарсан юм.…

Цааш
Үйл явдал 2018-09-07

Отгонтэнгэрийн эрдмийн их өргөөнд мөнгөн хонх жингэнэлээ

Отгонтэнгэр их сургууль болон түшиц Одтой жаалууд цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. 1991 онд байгуулагдсан хувийн хэвшлийн анхны их сургууль 28 дахь хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Олон улсын чанарын менежментийн ISO9001:2015 болон ахисан түвшний гурав дахь магадлан итгэмжлэлдээ тэнцэж амжилт дүүрэн эхлүүлж байгаа тус сургуульд энэ жил 600 гаруй оюутан 16 хөтөлбөрт элсэн орсон. Тэр дундаа ОТИС энэ хичээлийн жилээс Нийгмийн ажилтан, Аялал жуулчлалын менежмент, Экологи, байга…

Цааш
Элсэлт 2018-09-07

Тайландын вант улсад болсон олон улсын ЭШХ-д амжилттай оролцлоо

Отгонтэнгэр Их сургуулийн багш, доктор Ц.Баярмаа Тайландын Вант улсын Чуларанкорн Их сургуулийн Ази судлалын тэнхимийн урилгаар Солонгос Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоод ирлээ. Монголын Солонгос хэл судлал, их дээд сургуулиудын сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв сэдвээр тавьсан түүний илтгэлийг олон улсын судлаачид ихээхэн сонирхон хэлэлцжээ. Уг хуралд БНСУ, Япон, БНХАУ, Вьетнам зэрэг Азийн 12 о…

Цааш
Үйл явдал 2018-09-05

Багшийн хөгжлөөс Сургуулийн хөгжил

Отгонтэнгэр их сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийг эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан “Багшийн тасралтгүй хөгжил, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан тэргүүн туршлага” сургалтыг нийт удирдлага багш нарын дунд зохион байгууллаа. Сургалтанд МУ-ын гавьяат, ОТИС-ын багш доктор Б.Галиндэв "Их сургуулийн багш гэж хэн байх, хэрхэн хөгжих боломжтой" талаар, БСШУСЯ-ны харьяа Багшийн хөгжлийн институтийн захирал Д.Сүрэнчимэг "Та сургалтад хам…

Цааш
Үйл явдал 2018-06-14

Отгонтэнгэр их сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа

Отгонтэнгэр их сургууль өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт хэмжилзүйн төвөөс олон улсын ISO9001:2015 стандартын гэрчилгээгээ гардаж авлаа. Хувийн хэвшлийн их сургуулиудаас анх удаа үндэсний стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулалт хийлгүүлэн аудитад тэнцэж ISO9001:2015 сертификат авснаар Монгол улсын дээд боловсролын байгууллагуудаас чанарын менежментийг амжилттай нэвтрүүлсэн үндэсний жишиг сургуулиудын нэг боллоо. Стандарт хэмжилзүйн төвийн Бүтээгдэхүүн тогтолцооны баталга…

Цааш
Үйл явдал 2018-06-11

ЭЕШ эхлэхэд таван хоног үлдлээ

ЭЕШ энэ сарын 16-нд буюу ирэх долоо хоногийн бямба гарагт Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ онд нийт 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу…

Цааш
Үйл явдал 2018-06-07

БМИҮЗ-ийн шинжээчид Отгонтэнгэр их сургууль дээр хоёр хоног ажиллана

Отгонтэнгэр их сургууль "Багш сургуулийн өмнөх насны боловсрол" сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхээр болсон билээ. БМИҮЗ-ийн шинжээчид өнөөдөр ирж сургуулийн материаллаг бааз, орчин нөхцөлтэй танилцах аялалаар ажлаа эхэлж байна. Шинжээч нар 2 хоног ажиллаж үр дүнгээ танилцуулах юм.

Цааш
Үйл явдал 2018-05-29

“LUXURY” гоо бүсгүй тэмцээнд Отгонтэнгэр их сургуулийн хоёр оюутан оролцоно

2005 оны "Монголын мисс" Б.Гантогоо ОТИС-ийн Агаарын тээврийн үйлчилгээний ангийн хоёр оюутанд БНСУ-ын онгоц үйлдвэрлэгч, агаарын тээврийн үйлчилгээний компаниудын зохион байгуулж буй “LUXURY” гоо бүсгүй тэмцээнд оролцох эрхийг олгосон юм. Уралдаанд тус ангийн 7 оюутан өрсөлдөж, үндэсний хувцас, гоёлын даашинзтай тайзны алхаа, гадаад хэлээр өөрийгөө танилцуулах гэхчлэн чадваруудаар өрсөлдсөнөөс агаарын тээврийн үйлчилгээний 1В ангийн оюутан Т.Нацагдулам, Б.Хишигжаргал нар шалгарлаа.

Цааш
Үйл явдал 2018-05-24

Стандарт, хэмжил зүйн үндэсний газрын шинжээчдийн баг Отгонтэнгэр их сургуульд 3 хоног ажиллана

Отгонтэнгэр их сургууль нийгмийн салбар бүрт шинэ мэдлэг бүтээж, түгээж дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий их сургууль байхаар зорин ажиллаж байгаа.Мөн сургалтын үйл ажиллагааг ОУ-ын стандарт, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байнга сайжруулах замаар боловсролын үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Иймээс чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр "Чанарын үнэлгээний баг" жил гаруйн хугацаанд…

Цааш
Үйл явдал 2018-05-22

ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Отгонтэнгэр Их сургууль чанарын үнэлгээний ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж байгаатай уялдан багш, ажилтануудад сургалт зохион байгууллаа. Энэхүү стандартыг нэвтрүүлэх “Чанарын үнэлгээний баг” жил гаруйн хугацаанд төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд чанарын менежментийн тогтолцооны гарын авлага гаргаад байна. Дээд боловсролын байгууллага сургалтын хөтөлбөрт тавигдах үндэсний стандартыг мөрдөн ажиллахын зэрэгцээ боловсролын үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэж…

Цааш
Үйл явдал 2018-05-22

“Нисэх Миний ирээдүй” өдөрлөгт Отгонтэнгэр Их сургууль оролцлоо

Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан НИСЭХ МИНИЙ ИРЭЭДҮЙ” өдөрлөг өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулагдлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд ИНЕГ-ын алба, салбаруудаас гадна агаарын тээврийн боловсон хүчин бэлтгэдэг их сургуулиуд оролцож өөрсдийн үйл ажиллагаа сурталчилсан юм. Отгонтэнгэр их сургууль өнгөрсөн хичээлийн жилээс эхлээд "Агаарын тээврийн үйлчилгээ" хөтөлбөрийг нээсэн бөгөөд энэ талаар мэдээлэл авахыг хүссэн иргэд олон байсан юм. Эн…

Цааш
Үйл явдал 2018-05-11

Гадаад Харилцааны Яамны мэргэжилтэн Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудтай уулзлаа

Гадаад Явдлын Яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар Отгонтэнгэр их сургуулийн багш оюутнуудтай уулзлаа. Уулзалтаар тус сургуулийн оюутнууд Гадаад Харилцааны яаманд зуны амралтаараа мэргэшүүлэх дадлага хийх боломжийн талаар ярилцсан юм.

Цааш
Үйл явдал 2018-05-04

ЕБС -ийн сурагчдын дундах Тогтвортой хөгжлийн Анхдугаар олимпиадын ялагчид тодорлоо

Нийслэлийн боловсролын газар, Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл, Отгонтэнгэр Их сургууль, Карьер хөгжлийн төв хамтран “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАД 2018” зохион байгуулагдлаа. Тэргүүн байранд шалгарсан сурагчидад Отгонтэнгэр Их Сургуулиас 20 сая төгрөгийн тэтгэлгийг олголоо. Үүнд: 1. Олипиадын тэргүүн байранд шалгарсан 11-р ангийн 10 сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд ОТИС-ийн хамтарсан хөтөлбөрүүдээс бусад хөтөлбөрөөс…

Цааш
Үйл явдал 2018-05-03

ERASMUS хөтөлбөрийн “C3QA” төслийн зохицуулагч доктор Араяак Новоян Отгонтэнгэр их сургууль дээр ажиллаа

Европын Холбооны улсын ERASMUS хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй C3QA буюу “Докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг Европын холбооны шалгуурт нийцүүлэх” төсөлийн зохицуулагч Армени дахь Францын их сургуулийн дэд захирал доктор Араяак Новоян төслийн дунд шатны үнэлгээ хийхээр Монгол улсад айлчилж байна. Тус төсөл нь 2016 оны хоёрдугаар сард зарлагдсан бөгөөд Армени, Монгол, Украйн, Казакстан улсууд төслийн оролцогч улсуудаар, Испани, Франц, Польш улсуудын их дээд сургуулиуд төслийн зөвлөх байгуул…

Цааш
Үйл явдал 2018-05-03

ОТИС-ийн төгсөгч Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн нартаа баяр хүргэе

FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шинжэн хотод өндөрлөлөө. Эрэгтэй 21 баг өрсөлдсөнөөс Австралийн шигшээ баг түрүүлж, Монголын баг мөнгө, Японы баг хүрэл медалийн эзэд болов. Монголын шигшээ багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар тоглож Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн гайхалтай амжилт үзүүллээ. Тэд өнгөрсөн жилийн тивийн аваргаас Алтан медаль хүртсэн бол энэ жилийн мөнгөн медалийг хүртэж хос меда…

Цааш
Үйл явдал 2018-05-02

“Шекспирийн шүлгийг хэн сайн орчуулах вэ” уралдааны ялагчид тодорлоо

Отгонтэнгэр их сургуулийн Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээний тэнхимээс зохион байгуулж буй Англи хэл, соёл сурталчлах 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан уралдаанд ХС-ийн СЗОХТ-ийн багш Доктор Г. Жаргалсайхан, ЭЗБУС-ийн Санхүүгийн 4-р ангийн оюутан Э. Энхзаяа нарын орчуулга шалгарч “Best Translator” өргөмжлөлийг гардуулсан юм. “Шекспирийн 72 цаг” орчуулгын уралдаанд ХЗС-ийн Эрх зүй 1а ангийн оюутан Б. Хэрлэн, ЭЗБУС-ийн Бизнес удирдлагын 1 ангийн оюутан Т. Отгонтуяа, Санхүүгийн 4 ангий…

Цааш
Үйл явдал 2018-05-02

Отгонтэнгэр Их сургуулийн эрдмийн зөвлөл хуралдлаа

Эрдэм шинжилгээ судалгааны ажлын цар хүрээг өргөтгөх, эрдэмтэн багш нарын тоог нэмэгдүүлэх нь их дээд сургуулиудын өмнө тавигдаж байгаа хамгийн чухал зорилтуудын нэг. 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Отгонтэнгэр Их сургууль өөрийн эрхэм зорилгодоо энэхүү асуудлыг тусгаж өгсөн бөгөөд багш нарыгаа эрдэмжүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Өнөөдөр Отгонтэнгэр Их сургуулийн эрдмийн зөвлөл хуралдсан бөгөөд 2018-2022 оны эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хө…

Цааш