Холбоо барих

  • Даваа - Баасан : 9:00 - 18:00

  • Холбоо барих - 976-7010-1991
  • [email protected]
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343

Мэдээ, үйл явдал, зарлал

Мэдээ

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Мэдээ

Үйл явдал 2025-12-24

Баярт мэдээ.

Отгонтэнгэр их сургуулийн хууль зүйн багш, хуульч Б. Досжан Бүгд Найрамдах Турк улсын Кожаэлийн Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуульд “Монголын нүүдэлчдийн төрийн үүсэл хөгжлийн динамикууд” сэдвээр хууль зүйн докторын зэргээ амжилттай хамгааллаа. Тэрээр 2016 онд мөн Бүгд Найрамдах Турк улсын Улудаг Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуульд хууль зүйн магистрийн зэргээ хамгаалж байсан бөгөөд хуулийн салбар шилдэг багш гарын нэг юм. Багшдаа халуун баяр хүргэе.

Цааш
Үйл явдал 2025-12-24

Баярт мэдээ.

Отгонтэнгэр Их Сургуулийн багш Б.Ербахыт Л.Н.Гумилевын нэрэмжит Евроазийн Үндэсний Их сургуулийн Байгалийн Ухааны факультетын Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарын удирдлага ба инженерийн тэнхимд “АЛТАЙ НУРУУНЫ ЭКОЛОГИЙН ОРЧИНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НӨЛӨӨ” сэдвээр 8D05208 индекстэй “Экологи ба байгалийн нөөцийг ашиглах” мэргэжлээр Философийн (Ph.D) докторын зэргээ амжилттай хамгааллаа. Багшдаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэж баяр хүргэе.

Цааш
Үйл явдал 2025-12-24

Отгонтэнгэр их сургуулийн БСӨБ-ын оюутнуудын дунд волейболын тэмцээн боллоо.

Отгонтэнгэр их сургуулийн БСӨБ-ын хөтөлбөрөөр суралцагч өдөр, эчнээ, хөрвөх, гарагийн ангийн оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шинээр элссэн оюутнуудтай танилцаж спортоор хичээллэх болон авьяас чадвараа илэрхийлэх боломж олгох волейболын тэмцээн боллоо. Тус тэмцээнд БСӨБ ангийн 16 баг буюу 128 оюутан оролцсоноос Тэргүүн байр Х.Есенгүл багштай Гараг 3а анги Дэд байранд Т.Мөнхбадрал багштай Хөрвөх, Эчнээ ангийн хамтарсан баг Гутгаар байранд Т.Мөнхбадрал багштай Гараг 4в анги Тус тэ…

Цааш
Үйл явдал 2025-12-24

баярт үйл явдал.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, ШУА-ийн жинхэнэ гишүүн, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор, профессор, Отгонтэнгэр их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл багшид Отгонтэнгэр их сургуулийн эрдмийн хамт олон хүндэтгэл үзүүллээ.

Цааш
Үйл явдал 2025-12-24

"Бизнесийн эрх зүй" бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл эхэллээ.

Отгонтэнгэр Их сургуулийн "Бизнесийн эрх зүй" бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл эхэллээ. Магадлан итгэмжлэл нь тухайн мэргэжлийн сургалтын чанарыг хөндлөнгөөс дүгнэж баталгаажуулдаг бөгөөд суралцагч нарт оюутны хөгжлийн зээл, тэтгэлгээр суралцах боломжууд нээгддэг юм.

Цааш
Үйл явдал 2025-12-24

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг албан ёсоор ёслон тэмдэглэж батламж гардууллаа.

Отгонтэнгэр Их Сургууль энэ хичээлийн жилээс “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг албан ёсоор ёслон тэмдэглэж, ОТИС-ийн шилдэг судлаач эрдэмтдийг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.Тус арга хэмжээний хүрээнд ОТИС-иин WoS, SCOPUS-т нэг ба холбоо баригч зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн 6 багшид Хүндэтгэлийн цом, хамтарсан өгүүлэл хэвлүүлсэн 7 судлаач багшид Батламж гардууллаа. Тус арга хэмжээнд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид “Судалгаа хөгжүүлэлтийн ажлын өнөөгийн байдал, ца…

Цааш
Үйл явдал 2025-12-24

Баярт мэдээ.

Отгонтэнгэр их сургуулийн 2009 оны төгсөгч С.Түвшинтөр Tuvshintur Sandui маань сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо. Төгсөгчдийнхөө хөгжлийг дэмжиж, спортын амжилтад хувь нэмрээ оруулж буй С.Түвшинтөр захиралтай "Fine Gold Nation", "WooW Ойр Байя" байгууллагын хамт олонд нь талархал илэрхийлж, ажил үйлс нь улам өргөжин дэвжихийн ерөөл өргөе.

Цааш
Үйл явдал 2025-12-24

“Багш гадаад хэлний боловсрол /Англи хэл/" хөтөлбөрийн оюутнуудын уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө.

“Багш гадаад хэлний боловсрол /Англи хэл/" хөтөлбөрийн төгсөгч болон одоо суралцаж буй оюутнуудын уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтад

Цааш
Үйл явдал 2025-12-24

“Даатгалын өдөрлөг 2025 – INSPIRE: Даатгал ба ирээдүй” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа

Отгонтэнгэр Их Сургууль Монголын Даатгалын Холбоотой хамтран “Даатгалын өдөрлөг 2025 – INSPIRE: Даатгал ба ирээдүй” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь даатгалын салбарын мэргэжилтнүүд, бодлого тодорхойлогчид, бизнесийн байгууллагууд болон их сургуулийн оюутнуудыг нэг дор цуглуулсан өргөн хүрээтэй уулзалт болж өндөрлөлөө. Даатгалын салбарын 91 жилийн түүхэн ой тохиож буйтай холбогдуулан салбарын хөгжлийн уламжлал, шинэчлэл, инновацын уялдаа холбоог онцлон танилцуулсан нь…

Цааш
Үйл явдал 2025-12-24

Даатгалын өдөрлөг-2025, "INSPIRE: ДААТГАЛ БА ИРЭЭДҮЙ" хэлэлцүүлэг болох гэж байна.

ОТИС болон Монголын даатгалын холбоотой хамтран Даатгалын өдөрлөг-2025, "INSPIRE: ДААТГАЛ БА ИРЭЭДҮЙ" хэлэлцүүлэг болох гэж байна. Хэлэлцүүлэгт Монголын даатгалын холбооны Ерөнхийлөгч Т.Батзул, Агула даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Долгор, Нэйшнл лайф даатгал ХХК-ийн даатгалын ахлах менежер, Л.Дашдэмбэрэл, Бизнесийн удирдлага хөтөлбөрийн оюутнууд илтгэл хэлэлцүүлнэ. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхолтой илтгэлүүдтэй танилцаарай.

Цааш
Үйл явдал 2025-12-24

ОУ-ын Оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

Өнөөдөр Тус өдрийг тохиолдуулан чанарыг эрхэмлэсэн, их, дээд сургуулийн эрэмбээр 8-т жагсдаг манай сургууль нь 2500 гаруй оюутнуудаас анги хамт олон, үе тэнгийнхнээ манлайлж, урлаг, спорт, эрдэм номын үйлсээр гээд бүхий л зүйлст манлайлагч байж чадсан оюутнуудаа алдаршуулж байна. Үүсгэн байгуулагчийн тэтгэлэгт шалгарсан онц сурлагатнууд: Агаарын тээврийн үйлчилгээ 2-р ангийн оюутан Т.Анударь, Г.Номинзул, Ж.Номин-Эрдэнэ, С.Оюунболор, А.Хажидцогзол, М.Энх-Оргил, А.Есүй, М.Оюунзаяа, А.Намуундарь, А…

Цааш
Үйл явдал 2025-12-08

Отгонтэнгэр их сургуулиас "Эрдмийн индэр" цуврал уулзалтыг зохион байгуулж байна.

Отгонтэнгэр их сургуулиас багш, судлаач, ахисан түвшний хөтөлбөрийн оюутнуудад зориулсан "Эрдмийн индэр" цуврал уулзалтыг зохион байгуулж байна. Тус лекц, уулзалтын эхний зочноор профессор Д.Мөнхжаргал багш "Хандлага" сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл танилцуулах болно. Уулзалт 2025.11.14-ний баасан гарагт 13:00 цагт ОТИС-ийн хурлын танхимд болно. Оролцогчид дараах линкээр бүртгүүлнэ үү.

Цааш
Үйл явдал 2025-12-08

Зүүн Хойд Багшийн Их Сургуулийн төлөөлөгчид Отгонтэнгэр Их Сургуулинй удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Зүүн Хойд Багшийн Их Сургуулийн төлөөлөгчид Отгонтэнгэр Их Сургуулийн урилгаар хүрэлцэн ирж Отгонтэнгэр Их Сургуулийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Зүүн Хойд Багшийн Их сургуулийн дэд захирал Пан Лишэн, Олон улсын хятад судлалын сургуулийн захирал Сиа Лиаоюань, Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны албаны дэд дарга Ван Сиаобо, Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны албаны эрхлэгч Лин Зиняо, МУБИС-ийн харьяа Күнзийн институтын захирал Жай Дайшэн нарын бүрэлдэхүүнтэй…

Цааш
Үйл явдал 2025-12-08

Багшийн хөгжлийн төвүүд үйл ажиллагааны туршлага хуваалцаж байна.

Монгол Улсын Дээд боловсролын сургалтын байгууллагын Багшийн хөгжлийн төвүүд үйл ажиллагааны туршлага хуваалцаж, харилцан суралцах зорилготой “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвүүдийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага – 2025” сэдэвт үндэсний туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Отгонтэнгэр их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын Консерватор хамтран 10 дугаар сарын…

Цааш
Үйл явдал 2025-12-08

Баярт мэдээ

Отгонтэнгэр их сургуулийн Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээний тэнхимийн Б.Оюундаш багш "Хэл шинжлэлийн ухааны доктор" -ын зэргээ дэд зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар амжилттай хамгааллаа. Багшдаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе

Цааш