Холбоо барих

  • Даваа - Баасан : 9:00 - 18:00

  • Холбоо барих - 976-7010-1991
  • [email protected]
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343

Мэдээ, үйл явдал, зарлал

Мэдээ

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Мэдээ

Үйл явдал 2018-04-23

"Отгонтэнгэр их сургуулийн оюутан залуус багш, ажилчид "Их цэвэрлэгээ-90" аянд нэгдлээ

"Отгонтэнгэр их сургуулийн оюутан залуус багш, ажилчид "Их цэвэрлэгээ-90" аянд нэгдэж, Кино үйлдвэрээс урагш нарны зам хүртэл даланг, зүүн дөрвөн замаас Офицерүүдийн ордоны уулзвар хүртэл төв замын урд, ард хэсгийг, ойр орчмыг цэвэрлэж дууслаа.

Цааш
Үйл явдал 2018-04-23

10 дахь жилдээ болж буй “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болж байна

10 дахь жилдээ болж буй “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой үзэсгэлэнд гадаадын зургаан орны 10 гаруй сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож байна. Отгонтэнг…

Цааш
Үйл явдал 2018-04-23

Отгонтэнгэр Их сургууль Япон улсын хөдөлмөр зуучийн “Ворлд Бизнес Партнер” компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Отгонтэнгэр Их сургууль Япон улсын хөдөлмөр зуучийн “Ворлд Бизнес Партнер” компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Аялал жуулчлалын болон агаарын тээврийн үйлчилгээний ангийн оюутнуудыг Япон улсад нэг жилийн хугацаатай цалинтай дадлагажигч оюутнаар ажиллуулах зорилготой уг санамж бичигт ОТИС-ийн захирал доктор Н.Энхзаяа, “Ворлд Бизнес Партнер“компаний гүйцэтгэх захирал Игараши Хажиме нар гарын үсэг зурсан юм. Ийнхүү өнөөдрөөс эхлээд Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд сурал…

Цааш
Үйл явдал 2018-03-05

Үндэсний хувцасаар гоёсон Монгол ухаант Отгонтэнгэрчүүд

Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо Дээлтэй Монгол өдөрлөгийг зохион байгууллаа. Сүүлийн үед оюутан залуус Монголын уламжлалт цагаан сарын баяраа дээдлэн үндэсний хувцасаа өмсөх нь ихэссэн. Оюутан залуус, хүүхэд багачуудын дунд ч үндэсний өв соёлоо дээдлэх, ёс жаягаа сурталчлах зорилгоор “Дээлтэй Монгол” өдөрлөгийн зохион байгуулах болсон билээ. Отгонтэнгэр Их сургуулийн оюутан залуус ч энэхүү өдөрлөгтөө арав дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол ёс заншил, өв уламжлал, үндэсний хувцасаа…

Цааш
Үйл явдал 2018-02-02

Сайн дурын үйл ажиллагааны төв нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар”, “Койка” олон улсын байгууллага, БНСУ-ын “Гөү энд Дү” төрийн бус байгууллага хамтран “Сайн дурын үйл ажиллагааны төв” байгуулах төслийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжийн зургаан төвийн нэг нь Отгонтэнгэр Их сургуулийг түшиглэн нээлтээ хийлээ. Аливаа нийгмийн тулгамдсан асуудлуудыг зөвхөн төр эсвэл иргэний нийгмийн байгууллага шийдэж чадахгүй. Энэ шийдвэрлэж чадахгүй байга…

Цааш
Үйл явдал 2017-09-13

Бусаддаа амьдрал бэлэглэе

ОТИС-ын оюутан залуучууд нийгмийн хариуцлагын хүрээнд цусаа хандивлалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас залуусыг "цусны донор болж бусдын амь нас, эрүүл мэндийг авраарай" хэмээн уриалсаар байгаа. Тэгвэл Монгол Улсад ч энэ уриалга биелэлээ олж, 35 хүртэл насны залуус донор болох нь нэмэгджээ. Цусаа хандивлаж сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон багш ажилтан, оюутнуудад талархал илэрхийлье.

Цааш
Үйл явдал 2017-09-13

Фото сурвалжлага

Мөрөөдөлд хүрэх зам уран илтгэлийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээн нь өмнө огт илтгэл тавьж байгаагүй сурагч, оюутнууд оролцож байгаа нь онцлог юм.

Цааш
Үйл явдал 2017-09-13

НҮБ-ын загвар хуралдааны шилдэг улсууд тодорлоо

Хүний эрх тэр дундаа хүүхдийн эрх дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ цагт ОТИС-ийн оюутнууд НҮБ-ын ерөнхий ассамблейн загвар хуралдааныг зохион байгуулсан юм. НҮБ-ын загвар хуралдааны нэг сонирхолтой ажил нь улс орнууд өөрийн үндэстэний хоолоор бие биенээ дайлж энэ явцдаа өөрийн лоббиг хийх учиртай. Улс орнууд ч энэ боломжийг алдалгүй төрөл бүрийн хоол, амттанаар бие биенээ дайлж өөрсдийгөө дэмжихийг бусад улсуудаас хүсч лоббигоо амжилттай хийж байсан юм. 17 сая хүүхэд ямар ч хараа хяналтг…

Цааш
Үйл явдал 2017-09-12

Онцлох сурвалжлага: “Адууны түүх” өнөөдрийн түүх

/2017.12.14/ Театр бол хүний сэтгэл оюуныг дэлгэн нээх их өргөө юм. Урилган дээр минь ийм бичээс байна. “Адууны түүх” жүжгийг үзэх урилга авсанаас хойш хэвлэлд нийтлэгдсэн мэдээллүүдийг нь огт уншсангүй. Жүжгийг үзээд мэдрэх анхны сэтгэгдэлээ “жинхэнээр” нь үлдээх гэсэн дээ тэр л дээ. Отгонтэнгэр Их сургуулийн маркетингийн албанаас багш ажилтан, оюутан залуусдаа зориулан сард нэг жүжиг үзэх аяныг УДЭТ-тай хамтран өрнүүлж байгаа юм. Өнгөрсөн сард бид “Тэнгэрийн хүү” жүжиг үзсэн. Үзвэрийн үнийг би…

Цааш
Үйл явдал 2017-09-12

УДЭТ-ын жүжигчид ОТИС-д зочиллоо

/2017.10.12/ ОТИС-ийн оюутнууд УДЭТ-ын жүжигчидтэй уулзлаа. Драмын урлагийг бүх нийтэд үе шаттайгаар таниулах замаар ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ОТИС-ийн оюутнууд энэ сарын 15-ны өдөр Б.Цогнэмэх зохиолчийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг үзэхээр сонгосон. Энэ нь ОТИС болон УДЭТ-ийн хамтын ажиллагааны нэг хэсэг бөгөөд үүний хүрээнд ОТИС-ийн маркетингийн албанаас УДЭТ-ын жүжигчин МУСТА С.Болд-Эрдэнэ, МУСТА Б.Одончимэг , МУСТА М.Тогтохжаргал, жүжигчин Б.Шинэ…

Цааш
Үйл явдал 2017-09-12

"Эерэг хандлага-Эрүүл оюутан"

/2017.10.11/ "Эерэг хандлага-Эрүүл оюутан" аян ОТИС-иас гараагаа эхэллээ. Улсын хэмжээнд “Эерэг хандлага- Эрүүл оюутан” аян өнөөдөр Отгонтэнгэр их сургуулиас эхэлж байна. Уг илтгэлээр Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газраас оюутан, залуусыг эерэг хандлагад уриалж, хорт зуршилаас урьдчилан сэргийлэх арга замын талаар суртачилан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд сайн дураараа хамрагдах, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор хо…

Цааш
Үйл явдал 2017-09-11

‘Сэтгэлийн дэм’ сайн үйлсийн аяны хүрээнд 12 ажлыг зохион байгууллаа

ОТИС-ийн “Entity” клубын хамт олон Отгонтэнгэр их сургуулийн нийт багш, оюутан, ажилтнуудын хүрээнд ‘Сэтгэлийн дэм’ сайн үйлсийн аяныг 12 хоногийн хугацаанд зохион байгуулсан юм. /2017.10.09/ Амьжиргааны түвшин доогуур өрх айлуудыг сонгон нийгэм, эдийн засгийн хүнд үеийг давахад бага ч болов нэмэр болох, цаашлаад тэднийг амьдралд хөлөө олох итгэлийг өгөх нэгэн зорилгод нэгдсэн аяны хүрээнд ЧД-ийн 17-р хорооны иргэн Ж.Батболдын гэр бүлд хандиваас цугларсан ном, хувцас, гурил, будаа зэрэг ахуйн хэ…

Цааш
Үйл явдал 2017-09-06

Боловсролын шинэчлэл арга зүйн асуудал-2017” онол практикийн бага хурал зохион байгууллаа

Боловсролын шинэчлэл арга зүйн асуудал-2017” онол практикийн бага хурал зохион байгууллаа. Отгонтэнгэр Их сургууль олон улсын багш нарын баярын өдрөөр “Дээд боловсрол: Боловсролын шинэчлэл арга зүйн асуудал” онол практикийн бага хурал зохион байгууллаа. Хурлын үндсэн илтгэлийг “Дээд боловролын өнөөгийн байдал тавигдаж буй шаардлага” сэдвээр БСШУЯ-ны Дээд Боловсролын Газрын дарга Т.Амаржаргалан тависан юм. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь их дээд сургуулийн сургалтын шинэчлэлий…

Цааш
Үйл явдал 2017-09-06

ОУ-ЫН АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр 25 дахь жилтэйгээ золгож байна Отгонтэнгэр Их сургууль үе үеийн түүчээ болсон ахмад багш, ажилтануудаа хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. Төрөлх сургуулийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ахмадуудаа жил бүрийн олон у…

Цааш
Үйл явдал 2017-09-06

"Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая- II" Э.Өсөхбаяр тэргүүн байрын илтгэгч боллоо

Өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 10 сарын 22-ны өдөр "Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая- II" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 5 аймгийн 140 гаруй хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж ялагчаа тодрууллаа Тэмцээнийг ОТИС-ийн дэд захирал Ж.Золбаяр, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Б.Мөнхзаяа, жүжигчин СТА Д.Ганцэцэг, Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооны дарга Л.Анар-Эрдэнэ нар шүүн дэнсэлж, “Сурагчдын өөртөө итгэх итгэл, нэг нэг…

Цааш
Үйл явдал 2017-09-05

АССА-ИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ОТГОНТЭНГЭРИЙН ОЮУТНУУД ТАНИЛЦЛАА

АССА-н Азийн бүсийн менежер Алех Фүүн, хөтөлбөрийн менежер Ө.Эрдэнэтуяа, багш Р.Оюунбат нар ЭЗБУС-н нятлан бодох бүртгэлийн 4-р курсын оюутнуудад тус хөтөлбөрт орж суралцсанаар санхүүгийн ямар дэмжлэг авч болох талаар танилцууллаа. АССА буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг нь дэлхийн 180 оронд 200 гаруй салбар 178 мянган гаруй гишүүнтэй нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн цол зэрэг олгодог дэлхийд нэр хүндтэй нийгэмлэг юм.

Цааш
Үйл явдал 2017-09-05

Б.Нарантуяа олон улсын тавцанд эх орныхоо нэрийг гаргалаа

Тайвань улсын нийслэл Тайпей хотноо зохиогдож буй Дэлхийн Оюутны Спортын Универсиад 29-р наадмаас ОТИС-ийн 2017 оны төгсөгч Б.Нарантуяа пүүл биллъярдын төрөлд дэд байр эзэлж, бахдам амжилт гаргалаа. “Эфэс” клубын тамирчин Б.Нарантуяа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээний хагас шигшээд Тайваний тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буулган авч, аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдөн 6:9-ын харьцаатай хожигдсон. Ингэснээр Универсиад их наадмаас мед…

Цааш