Холбоо барих

  • Даваа - Баасан : 9:00 - 18:00

  • Холбоо барих - 976-7010-1991
  • [email protected]
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343

Мэдээ, үйл явдал, зарлал

Мэдээ

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Мэдээ

Үйл явдал 2022-10-07

“БАГШ СУРАЛЦАГЧДЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ПРАКТИК АЧ ХОЛБОГДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ” эрдэм шинжилгээний хурал боллоо

10/06 Отгонтэнгэр их сургуулиас жил бүр багш нарын баярыг угтан зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурал энэ жил “БАГШ СУРАЛЦАГЧДЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ПРАКТИК АЧ ХОЛБОГДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ” сэдвийн хүрээнд боллоо. Үндсэн илтгэлийг “Их дээд сургуулийн багшийн хөгжлийн чиг хандлага” БЕГ-ын Их дээд сургуулийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвабаяр сэдвээр тавьсан юм. Үргэлжлүүлэн багш, суралцагчдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж,судалгаа шинжилгээний ажлын үр өгөөж…

Цааш
Үйл явдал 2022-10-04

Үе үеийн түүхийг хамтдаа бүтээлцсэн ахмад буурлуудаа хүндэтгэн хүлээн авлаа

ОУ-ын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Отгонтэнгэр их сургуулийн удирдлагууд боловсролын салбарт хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн бидний бахархал болсон ахмадууддаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Үе үеийн түүхийг хамтдаа бүтээлцсэн Азай буурлууддаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Цааш
Үйл явдал 2022-09-30

Франц улсын Люмьер Лион II Их Сургуультай хамтарч ажиллана

Франц улсын Люмьер Лион II Их Сургуулийн гадаад харилцааны албаны ерөнхий зохицуулагч профессор Элис Бодет, Max Weber төвийн профессор Стефани Тралонго нар хүрэлцэн ирж хоёр сургуулийн хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийг ОТИС захирал Н.Энхзаяад гардуулан өглөө. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр сургуулийн хооронд багш, ажилтан, оюутан солилцоо эхэлж, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийгдэх юм. Люмьер Лион II Их Сургууль нь 1973 онд үүсгэн…

Цааш
Үйл явдал 2022-09-05

Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.

2021/09/01 Отгонтэнгэр их сургууль нь анх 2018 онд Чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 (Монгол улсын MNS ISO 9001:2016) стандартыг хэрэгжүүлэн МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжилзүйн үндэсний газраар баталгаажуулалт хийлгэсэн юм. Өнгөрсөн хичээлийн жилд 2 дахь шатны баталгаажуулалтыг 100 хувь амжилттай хамгаалж, өнөөдөр энэхүү стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээг гардан авлаа. Тус стандартыг нэвтрүүлснээр дээд боловсрол олгох үйл ажиллагаа, үйлчилгээний…

Цааш
Үйл явдал 2022-08-22

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 1000 ТУСЛАХ БАГШ БЭЛТГЭГДЛЭЭ

2022/08/19 Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 800 туслах багш бэлтгэх хөтөлбөрт МУБИС-СӨБС, ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ, ГУРВАН ЭРДЭНЭ БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ сонгогдож, салбарын багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажилласан юм.Отгонтэнгэр их сургуулийн хувьд тус хөтөлбөрөөр “Чанартай боловсрол- Чадварлаг багш” уриан дор 300 туслах багшийг бэлтгэсэн бөгөөд сургалтад оролцогчид 18 кредитийн 12 төрлийн хичээлийг судалж, амжилттай төгсгөжээ. О…

Цааш
Үйл явдал 2022-08-22

"Боловсрол судлал"-ын магистрын хөтөлбөр магадлан итгэмжлүүллээ

2021/06/04 Отгонтэнгэр их сургууль БМИҮЗ-өөс "Боловсрол судлал"-ын магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа. Хамт олондоо баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Цааш
Үйл явдал 2022-08-22

ОТИС-аас "Гавьяат хуульч" төрлөө

Отгонтэнгэр их сургууль хэмээх их айлыг нэгэн цагт удирдаж өдий зэрэгтэй болоход өөрийн эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ харамгүй зориулсан Д.Наранчимэг багш маань ОТИС-ийн 30 жил, МУ-ын Үндсэн хуулийн цэцийн 30 жилийн ойг тохиолдуулан МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар "Гавьяат хуульч" төрийн дээд шагнал хүртлээ. Олон мянган шавь нар, хамтран зүтгэж яваа ажлын хамт олных нь нэрийн өмнөөс багшдаа халуун баяр хүргэе

Цааш
Үйл явдал 2022-06-22

Энэтхэгийн зохиолч Наяантра Сахгалын “Индра Ганди Захирах зөн” бүтээлийн нээлт боллоо

Энэтхэгийн зохиолч Наяантра Сахгалын “Индра Ганди Захирах зөн” бүтээлийн нээлт Интер номын төв салбарт өнөөдөр боллоо. Эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор Энэтхэгийн гуравдах ерөнхий сайд бөгөөд 2 удаа ерөнхий сайдаар сонгогдон ажилласан Индра Гандийн намтар түүхийг өгүүлсэн “ИНДРА ГАНДИ- ЗАХИРАХ ЗӨН” бүтээлийг Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш нар орчуулан монголын уншигчддаа хүргэж байна. Нээлтэнд БНЭУ-ын ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Шири Ражендра…

Цааш
Үйл явдал 2022-06-08

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Отгонтэнгэр их сургуулийн эрдмийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр буюу 2022.06.07 өдөр хуралдлаа. Тус хурал цахимаар зохион байгуулагдсан ба хурлаар Бүтцийн сургуулиудын ахисан шатны хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн Нийтийн хүртээл болгохоор төлөвлөсөн ном сурах бичиг, бүтээлийн гүйцэтгэл Профессорын багуудын судалгааны ажлын явцыг хэлэлцэж, гүйцэтгэлийг дүгнэв. Мөн “ОТИС-ийн Судалгааны ёс зүйн дүрэм” , “ОТИС-ийн Оюуны өмчийн бодлого” зэрэг бичиг баримтуудыг хэлэлцэж санал тусган сайжруулж ирэх хичээ…

Цааш
Үйл явдал 2022-05-30

Европын холбооны өдөрлөгт MONGWBL төслийнхөн оролцлоо

2022/05/28 Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд "Европын өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг нарын албаны хүмүүс уригдан оролцсон юм. Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз “Монголчуудын…

Цааш
Үйл явдал 2022-05-29

БНСУ-ын Хансо их сургуулийн төлөөлөл оюутнуудтай уулзлаа

Өнөөдөр Отгонтэнгэр их сургууль дээр Хансо их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ём Жүн Ён, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ким Жин Ү, Гадаад харилцааны албаны дэд дарга Ким Дун Ху, Гадаад харилцааны албаны багийн ахлагч Ким Гин Ху, Гадаад харилцааны ажилтан Б.Эрдэнэгэрэл болон бусад албаны төлөөлөгчидтэй шинээр элсэж орсон Олон улсын харилцаа болон Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрийн 1-2-р курсын оюутнуудтай чөлөөт уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилт, Солон…

Цааш
Үйл явдал 2022-05-29

2021-2022 оны "ОЮУТНЫ ЛИГ"-ийн тэмцээнд сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг аварга боллоо

2021-2022 оны "ОЮУТНЫ ЛИГ"-ийн тэмцээнд сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маань аварга боллоо. Дасгалжуулагчдын баг Ерөнхий дасгалжуулагч Ч.Ижилболд, Туслах дасгалжуулагч Ч.Энхмөнх, Кроссфит багш Б.Галт, Ур чадварын багш Т.Дашням, багийн менежер Э.Хүслэнбаяр, сэтгэл зүйн хичээлийн туслалцаа үзүүлсэн Ч.Анударь нартаа баярлалаа. Мөн манай багийг үргэлж дэмждэг Э.Баярмаа захиралтай Синчи группын хамт олонд баярлаж талархснаа илэрхийлж байна. @976crossfit.mongolia хамт олонд маш их баярлалаа. Бидн…

Цааш
Үйл явдал 2022-05-29

Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийн магистрантууд ажлаа хэлэлцүүллээ

Отгонтэнгэр их сургуулийн Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар тус хөтөлбөрийн 20 магистрант ажлаа хэлэлцүүллээ. Магистрантууд нь сургалтын багц цагийг амжилттай дүүргэснээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны багц цагийг бүрэн дүүрэн цуглуулж, судалгааны ажлаа эргэлтэд оруулахаар анхаарч ажилласан гэж хамгаалуулах зөвлөлийн гишүүд онцлон дурьдлаа. Зарим ажлын сэдвээс танилцуулбал, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрүүдэд хийсэн харьцуулсан судалгаа” “Багш…

Цааш
Үйл явдал 2022-05-29

28 дахь төгсөлтийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол боллоо

Отгонтэнгэр их сургуулийн Мөнгөн хонхны баяр 5 сарын 20-нд болж, 28 дахь төгсөлтөө хийлээ. Өдрийн болон орой, эчнээ ангийн бакалавр, магистрын 400 гаруй төгсөгчиддөө эрдмийн ажилд нь болон эрдмийг оюуны хөрсөндөө үрслүүлж, цэцэглүүлэх их үйлсэд нь амжилт хүсч, үргэлж манлайлж байхын ерөөл өргөе.

Цааш
Үйл явдал 2022-05-17

Францын Лион хотын Université Lumière Lyon 2-д болж буй ЕРАСМУС+ MONGWBL төслийн 2 дахь өдрийн сургалт 2 дахь өдрөө үргэлжиллээ

ЕРАСМУС+ MONGWBL төслийн 2 дахь өдрийн сургалтын эхний хэсэгт төслийн багийн боловсруулсан Ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичгийг БШУЯ-ны мэргэжилтэн Д.Батцэцэг, ОТИС-ийн ЗХШҮА-ны дарга доктор А.Буянжаргал, Банк даатгалын хөтөлбөрийн загварыг ОТИС-ийн ЭЗБУС-ийн захирал доктор Н.Отгонбаяр, СЭЗИС-ийн бакалаврын сургалт эрхэлсэн дэд захирал доктор Б.Мөнхзаяа, Голомт банкны хүний нөөцийн хөгжлийн газрын захирал Г.Уянга, Аялал жуулчлалын хөтөлбөрийн жишиг загварыг ХААИС-ийн багш Н.…

Цааш
Үйл явдал 2022-05-02

"Судлаач оюутан-2022" эрдэм шинжилгээний хуралд Бизнесийн удирдлагын 2-р ангийн оюутан Э.Уянга тэргүүллээ

2022/04/21 Отгонтэнгэр их сургуулийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "СУДЛААЧ-ОЮУТАН-2022" оюутны эрдэм шинжилгээний хурал Баасан гарагт болсон бөгөөд тэргүүн байранд "Анги удирдсан багшийн манлайлал оюутнуудад нөлөөлөх нь" сэдвээр Бизнесийн удирдлагын 2-р ангийн оюутан Э.Уянга Дэд байранд "Оюутнуудын цагийн менежментийн хэрэглээг сайжруулах нь" сэдвээр Бизнесийн удирдлагын 2-р ангийн оюутан М.Анангуа нар орлоо. Нийт хуралд оролцсон оюутнуудд…

Цааш
Үйл явдал 2022-04-30

Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас санаачлан зохион байгуулж буй “Монгол улс дахь хүний эрхийн тулгамдсан зарим асуудал, шийдвэ...

Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас санаачлан зохион байгуулж буй “Монгол улс дахь хүний эрхийн тулгамдсан зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо. Хурлыг нээж ОТИС-ийн захирал ,доктор Н.Энхзаяа үг хэлж, хурлыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн тамгын газрын дэд дарга Г.Даваадалай, БМИҮЗ-ийн судалгаа, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батдулам нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. ОТИС-ийн Хууль зүйн сургууль…

Цааш
Үйл явдал 2022-04-30

ОТИС-ийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудал,...

ОТИС-ийн Эдийн засаг Бизнесийн Удирдлагын сургуулиас 9 дэхь жилдээ зохион байгуулж буй “Нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хоёр салбар хуралдаантайгаар боллоо. Эхний салбар хуралдаанд МУИС, ШУТИС, ДХИС, ХИС, ХААИС, Мандах ИС, СЭЗИС, МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулиудын эрдэмтэн багш нар болон Аялал жуулчлалын холбоо, Махны холбоо, Цукуба ХХК зэрэг байгууллагуудын судлаачдын өгүүлэл, илтгэлүүд хэлэлцэгдлээ. Монгол улсын “Нийгэм эдийн з…

Цааш