Холбоо барих

  • Даваа - Баасан : 9:00 - 18:00

  • Холбоо барих - 976-7010-1991
  • [email protected]
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343

Мэдээ, үйл явдал, зарлал

Мэдээ

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Мэдээ

Үйл явдал 2024-07-16

Дэлхийн шилдэг их сургуулийн нэг Пеннсильванийн их сургуультай хамтран ажиллана

Дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Пеннсильванийн улсын их сургуультай хамтрах ажил амжилттай эхэлж, 7-р сарын 8-ны өдөр тус сургуулийн төлөөлөл 3S лабораторийн захирал, Газрын тос, байгалийн хийн инженерийн профессор Жон Ван Отгонтэнгэр Их сургууль дээр айлчиллаа. Уулзалтаар хамтын ажиллагааны боломж, цар хүрээг тодорхойлж, хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны боломжуудыг хэлэлцсэн бөгөөд ирэх 10 сард хоёр сургуулийн төлөөллүүд дахин уулзахаар товлолоо.

Цааш
Үйл явдал 2024-05-28

ОТИС, Зориг Сангийн Залуу Манлайлал хөтөлбөрийн “Буруу Үгүй” төслийг дэмжин ажиллана

Зориг Сангийн Залуу Манлайлал хөтөлбөрийн “Буруу Үгүй” төсөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой Хөгжлийн Зорилгууд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын Хараа 2050-д уялдуулан их, дээд сургуулийн оюутны сургалтын орчин нөхцөлд хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлогыг нутагшуулан, хэрэгжүүлэх санаачилгыг гарган ажиллаж байгаа ба манай сургуулиас тус санаачилгыг дэмжиж, хамтын ажиллагааг эхлүүллээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд “Буруу Үгүй” төслийн баг нь Отгонтэнгэр Их Сургуу…

Цааш
Үйл явдал 2024-05-28

Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх цуврал сургалт үргэлжилж байна

ОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төв, Захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албанаас Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд цуврал сургалтыг явуулж байгаа билээ. Энэ долоо хоногт “Эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх” сэдвийн хүрээнд ОУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүлийн үнэлгээ, хийх аргачлал, тухайн сэтгүүлийн үнэлгээ, хувь судлаачдын үнэлгээг яаж өгдөг талаар 2024 оны 05 сарын 28-ны өдөр Монголын дижитал мэдлэгийн шийдлүүд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн цахим п…

Цааш
Үйл явдал 2024-05-28

Манай сургуулийн 30 дахь төгсөлтийн баярын хонх жингэнэлээ

Отгонтэнгэр их сургуулийн Мөнгөн хонхны баяр болж, 30 дахь төгсөлтийн баяраа хийж байна. Өдрийн болон цагийн ангийн бакалавр, магистрын 200 гаруй төгсөгчиддөө эрдмийн ажилд нь болон эрдмийг оюуны хөрсөндөө үрслүүлж, цэцэглүүлэх их үйлсэд нь амжилт хүсч, үргэлж манлайлж байхын ерөөл өргөе.

Цааш
Үйл явдал 2024-04-25

Хансео Их Сургуулийн төлөөлөл 2+2 хөтөлбөрөөр суралцах оюутнуудад сургалт орлоо

Отгонтэнгэр Их Сургууль болон БНСУ-ын Хансео Их Сургууль Агаарын тээврийн үйлчилгээний 2+2, Олон улсын харилцааны 3+1 хөтөлбөрүүдийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Хансео Их Сургуулийн гадаад харилцааны албаны дарга Чон Эй Ин, Гадаад хэл, соёлын сургуулийн дэд захирал Ким Дун Хо, АТҮ хөтөлбөрийн багш Б.Эрдэнэгэрэл нар хүрэлцэн ирж, тус их сургууль руу анги дэвшин суралцах гэж байгаа оюутнуудтай ярилцлага уулзалт хийлээ. Мөн хоёр сургуулийн хамтын ажиллагааны дараагийн жилийн төлөвлөгөөг удир…

Цааш
Үйл явдал 2024-04-10

Оюутны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний шилдгүүд тодорлоо

Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн болж, эрх зүйн 4-р ангийн Ч. Баасанжав, Эрх зүйн 3 дугаар ангийн оюутан Ө. Гэрэлсүрэн, Эрх зүйн 2 дугаар ангийн оюутан С. Анужин, Ц. Сэнгээ, Эрх зүйн 1 ангийн оюутан Г. Анужин нар тэргүүн байр эзэлж дэд байранд Эрх зүйн 3 дугаар ангийн оюутан У.Тэргэл, Эрх зүйн 2 дугаар ангийн оюутан Г. Нямтунгалаг, Б. Бат Эрдэнэ, эрх зүйн нэгдүгээр ангийн оюутан Б. Эрдэнэжаргал нар тус тус байр эзэллээ.…

Цааш
Үйл явдал 2024-04-09

Захиргаа, аж ахуйн ажилтнуудыг чадавхжуулах ээлжит сургалт боллоо

ОТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албанаас нийт ажилтнуудад зориулж, "АЖИЛТНУУДЫН ХӨГЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР" чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Чанарын менежментийн тогтолцоо, үр нөлөө Хууль, эрх зүйн орчин, өнөөгийн байдал Байгууллагын чанарын баталгаажуулалтын тогтолцоонд ажилтнуудын үүрэг, оролцоо, чадамж нөлөөлөх нь зэрэг үндсэн сэдвийн хүрээнд Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга А.Буянжаргал, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч О.Хишигмөнх нар…

Цааш
Үйл явдал 2024-04-08

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад эрх зүйн анхан шатны боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага ЭШХ-ын шилдэг итгэлүүд то...

Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасан ахлагчтай Б.Мөнхзаяа, Б.Ургамалцэцэг нарын бүрэлдэхүүнтэй профессорын суурь судалгааны багийн хэрэгжүүлж буй "ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад эрх зүйн анхан шатны боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага" сэдэвт төслийн хүрээнд 21-н аймаг, 9-н дүүргийн ЕБС-ийн нийгмийн ухааны багш нарын дунд зохион байгуулж, шилдэгүүдээ шалгарууллаа. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба…

Цааш
Үйл явдал 2024-04-05

Монголын шилдэг технологийн компаниудаас туршлага судлах лекц сургалт эхэллээ

Timely.mn /Цаг бүртгэлийн ухаалаг платформ/ хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Болорхүү программ хангамжийн оюутнуудтай хийсэн чөлөөт уулзалтын эхэнд "Программын код бүгд бичиж чадна. Надад итгээрэй. Харин EQ чадвараа хөгжүүлэн, зөөлөн ур чадвар, зөв хандлагыг оюутан байх хугацаандаа заавал эзэмшээрэй гэж захилаа. Тэрээр үргэлжлүүлэн оюутан ахуй үеэ дурсаж алдаа оноо, сургамж, Timely.mn /Цаг бүртгэлийн ухаалаг платформ/-г бүтээж яваа залуусынхаа түүх, туршлагаа хуваалцаж, оюутнуудад…

Цааш
Үйл явдал 2024-04-05

Англи хэлний АСТ тэмцээнд ОУ харилцааныхан тэргүүллээ

Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээ тэнхимээс жил бүр зохион байгуулдаг сонирхолтой тэмцээний нэг “English Competition” уралдаанд 1-р курсийн оюутнууд 6 баг болон хуваагдаж, “Мэндчилгээ”, “Spelling bee”, “АХА”, “Асуулт хариулт”, “Яриа”, “Дүрмийн мэдлэг” гэсэн төрлөөр өрсөлдсөнөөс тэргүүн байранд ОУ-ын харилцааны "Beat" баг, Дэд байранд Агаарын тээврийн үйлчилгээ мэргэжлийн “Flowers” баг, гутгаар байранд Сэтгэл судлал хөтөлбөрийн “Psychology”багууд тус тус байр эзэллээ. Тус тэмцээний шүүгчээр…

Цааш
Үйл явдал 2024-04-05

Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоотой хамтрач ажилласнаар мэргэшсэн IT инженерүүдийг бэлтгэнэ

Манай сургуулийн Мэдээлэл технологи буюу программ хангамжийн ангийн оюутнууд 7 хоног бүр Монголын шилдэг технологийн компаниудаас туршлага судлан лекц сонсож, 1-р курсээсээ ажлын байртай танилцах дадлага, уртын дадлага, цалинтай дадлага хийж мэргэшсэн IT инженерүүд болох боломж нээгдэж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахаар ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяа, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ –ын тэргүүн Б.Тамир нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг үзэглэлээ.

Цааш
Үйл явдал 2024-03-25

“Tourism & Hospitality students cup-2024” тэмцээнд тэргүүн байрыг эзэллээ

Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Tourism & Hospitality students cup-2024” тэмцээнд сагсан бөмбөгийн төрлөөр манай сургуулийн аялал жуулчлалын хөтөлбөрийн 1-р курсийн оюутнууд Тэргүүн байрыг эзэллээ. Тэмцээнд Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 14 сургуулийн 14 эрэгтэй, 10 эмэгтэй баг авхаалж самбаа хурдаар өрсөлдсөнөөс шилдэг тоглогчоор Аялал жуулчлал хөтөлбөрийн 1-р курсийн оюутан Э.Ангараг шалгарсан юм.

Цааш
Үйл явдал 2024-03-22

Болгарын Варна Менежментийн Их Сургуультай хамтран ажиллаж, багш нар солилцоо хөтөлбөрийг эхлүүллээ

2023 оны 9 сард Отгонтэнгэр Их Сургууль болон Болгар Улсын Варнагийн Менежментийн их сургуулийн хооронд багш, оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаа эхлүүлж байсан бол өнөөдөр Варнагийн Менежментийн Их Сургуулийн элсэлт, маркетинг хариуцсан захирал Сияна Смолецова айлчлан ирж ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяатай уулзаж, хүндэтгэлийн брэнд тэмдгээ дурсгалаа. Түүнчлэн гадаад харилцаа болон маркетингийн албатай уулзаж санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэл…

Цааш
Үйл явдал 2024-03-21

ОТИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх удирдамж

Сэтгүүлийн нэр: ОТГОНТЭНГЭР эрдэм шинжилгээний бичиг Сэтгүүлийн дугаар: ISSN: 2415-749X ХЯНАН МАГАДАЛГАА: ШУА-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 2 сарын 27-ны өдрийн А/14 тоот тушаалын хавсралтаар дотоодын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад орсноор хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд баталгаажсан. ΧΑΜΡΑΧ ΧΥРЭЭ: Эрдэмтэн багш, судлаач та бүхнийг ШУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн ОТГОНТЭНГЭР эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны 16 дахь д…

Цааш
Үйл явдал 2024-03-14

ОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төв, Захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албанаас Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжү...

ОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төв, Захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албанаас Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд цуврал сургалтыг Монголын дижитал мэдлэгийн шийдлүүд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн цахим платформыг санаачлагч Л.Гантулгатай хамтран зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр "Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх, судалгааны бүтээлийн номзүйг үүсгэх, ашиглах хялбар боломжууд” сэдвийн хүрээнд: Мэдээллийн хайлтын үндсэн ойлголт, Эрдэм шинжилгээний мэдэ…

Цааш
Үйл явдал 2024-03-14

Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд цуврал сургалтыг зохион байгуулж эхэллээ

ОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төв, Захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албанаас Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд “Эрдэм шинжилгээний сэтгүүл сонгож бүтээл нийтлүүлэхэд анхаарах зөвлөмжүүд” сэдэвт сургалтыг 2024 оны 02 сарын 29-ны өдөр Монголын дижитал мэдлэгийн шийдлүүд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн цахим платформыг санаачлагч Л.Гантулгатай хамтран зохион байгууллаа. Сургалтаар судалгааны бүтээл бичих үндсэн арга зүй, сэтгүүл сонгоход анхаарах асуудлууд…

Цааш