Холбоо барих

  • Даваа - Баасан : 9:00 - 18:00

  • Холбоо барих - 976-7010-1991
  • [email protected]
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, 41-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс 13343

Мэдээ, үйл явдал, зарлал

Мэдээ

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Мэдээ

Үйл явдал 2024-02-16

Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрөөр манай оюутнууд цалинтай дадлага хийж байна

Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрөөр Япон улсад 1 жил цалинтай дадлагажиж буй манай аялал жуулчлалын ангийн оюутнууд Мие, Яманаши мужуудад зочлох үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.

Цааш
Үйл явдал 2024-02-13

30 дахь Эрдмийн баярын төгсөлт

Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансаагаар 8-т жагсаж буй ОТИС-ийн 30 дахь Эрдмийн баярын "отгон" өвлийн төгсөлт болж, бакалавр, магистрын нийт 8 мэргэжлээр гадаад дотоодын 300 орчим оюутан өнөөдөр төгсч байна.

Цааш
Үйл явдал 2024-02-13

МАНАЙ ОЮУТНУУД TENGER TV-Д 6 САР ҮНДСЭН АЖИЛТНЫ СТАТУСТАЙГААР АЖИЛЛАЖ, КРЕДИТ ОНООГОО ЦУГЛУУЛНА

ОТИС "Ажлын байранд суурилсан сургалт"-ыг хэрэгжүүлж, сэтгүүл зүйн ангийн оюутнууд ажлын байранд суралцангаа цалинжих боломжтой болж байна. Тэнгэр телевиз энэхүү үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах гэрээг өнөөдөр хоёр тал үзэглэлээ. Ингэснээр ОТИС-ийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд зургаан сарын турш тус байгууллагад ажиллана. Хөтөлбөрийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц хомсдох болсон энэ цаг үед оюутан төгсөгчдийг суралцах хугацаанд нь ажлын байранд сургаж хөгжүүлэх, мэргэжилдэ…

Цааш
Үйл явдал 2024-02-13

Отгонтэнгэр их сургууль, University of North America -тай магистрын 1+1, бакалаврын 2+2 хөтөлбөртэй боллоо

Отгонтэнгэр их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Г.Жаргалсайхан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Н.Хосбаяр нар энэ сарын 25-ны өдөр Норт Америкийн Их Сургуульд айлчилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр "Бизнесийн удирдлага", "Боловсролын удирдлага", "Программ хангамж"-ийн магистрын 1+1, "Аялал жуулчлал", "Бизнесийн удирдлага", "Программ хангамж"-ийн бакалаврын хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх. Мөн ОТИС-ийн багш, ажилтнуудыг АНУ-д англи хэл, боловсролын…

Цааш
Үйл явдал 2023-12-13

Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадмын гар бөмбөгийн тэмцээнээс манай оюутнууд мөнгөн медалийн эзэд боллоо

БНСУ-ын ЭСЯ-наас МУ-ын их дээд сургуулиудын Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадам 9 дэхь жилдээ болж өндөрлөлөө. Уг спортын наадамд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн гурван төрлөөр нийт 10 сургуулийн Солонгос хэл сурч буй оюутнууд хурд хүчээ сорьсон юм. Тус тэмцээнд манай оюутнууд /АТҮ1, АТҮ2, АТҮ3, АТҮ4, ОУ-ын харилцаа/ 5 дахь жилдээ амжилттай оролцож, гар бөмбөгийн тэмцээнд охидын баг мөнгөн медалийн эзэд болж, хөвгүүд тусгай байрыг эзэллээ.

Цааш
Үйл явдал 2023-12-13

Англи хэлний олимпиадын шилдгүүд тодорлоо

ОТИС-иас 3 дахь удаагаа Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй ОТИС-ийн нэрэмжит Англи хэлний олимпиад тэмцээнд 500 гаруй сурагч оролцож, шилдэг 50 сурагчид шалгарч, онооны байдлаар дараах 15 сурагчид шилдгээр шалгарлаа. Тэргүүн байрыг "Хобби" дунд сургуулийн сурагч С.Анулэн, Дэд байранд "И Эс Эм" дунд сургуулийн сурагч Б.Аманда, Гутгаар байранд "Шинэ үе" цогцолбор сургуулийн сурагч О.Мөнхжавхлан нар тус тус шалгарч, ОТИС-д хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичиг, мөнгөн шагнал,…

Цааш
Үйл явдал 2023-12-13

TenGer TV "ТэнГэр телевиз", "Unread" ХХК-тай хамтран нийгэм рүү чиглэсэн контент хамтран бэлтгэнэ

ОТИС-ийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Ж. Золбаяр Про медиа нетворк буюу TenGer TV "ТэнГэр телевиз", "Unread" ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд: - Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд ОТИС-ийн оюутнуудыг цалинтай дадлагажуулах - Мөн нийгэмд чиглэсэн сэтгэл зүй, боловсрол, нийгэм, эдийн засаг, эрх зүйн чиглэлийн контент хамтран бэлтгэх юм.

Цааш
Үйл явдал 2023-12-13

НҮБ-ын хүүхдийн сантай хамтран ажиллана

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон Отгонтэнгэр Их Сургуулийн дэд захирал Ж. Золбаяр нар уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтаар: - ОТИС-ийн багш, судлаач нартай хамтран өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутрал, эцэг эх, асран хамгаалагчдын хүмүүжүүлэх хэв маяг, арга барилыг судлах, судалгааны үр дүнд төсөл хөтөлбөр боловсруулах. - Оюутнуудыг НҮБ-ын хүүхдийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцуулах. - Сайн дурын үйл ажиллагаануудад оюутнууды…

Цааш
Үйл явдал 2023-12-13

БНСУ-ын Хансео их сургуулийн "СОЁЛЫН ХӨТӨЛБӨР"-т манай оюутнууд амжилттай оролцлоо

БНСУ-ын Хансео их сургуулийн Нисэхийн сургуулиас зохион байгуулсан "СОЁЛЫН ХӨТӨЛБӨР"-т АТҮ-4 ангийн оюутан П. Үржинбадам, М. Минжинсор нар шалгарч, амжилттай оролцоод ирлээ. П. Үржинбадам өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа "Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд соёлын солилцооны 100% тэтгэлэгтэй хөтөлбөрт шалгарч, Солонгос улсын соёл, агаарын тээврийн салбарын үүсэл хөгжил болон одоогийн байдалтай танилцаж, олон сонирхолтой зүйлсийг харж, их зүйлийг мэдэж авсандаа маш их баяртай байна. Түүнч…

Цааш
Үйл явдал 2023-12-13

эрдмийн зөвлөл хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ

Отгонтэнгэр Их сургуулийн эрдмийн зөвлөл хуралдаж, бүтцийн сургуулиудын профессор, багш нарын нийтийн хүртээл болгох ном, сурах бичгийн чанар, хүртээмж, докторант багш нарын судалгааны ажлын явц, профессорын багийн судалгааны ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцлээ. Мөн эрдмийн зөвлөлийн 11-р сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрээр ОТИС-ийн ЗХШҮА-ны дарга, доктор А.Буянжаргал, ЭЗБУС-ийн БУТ-ийн эрхлэгч, доктор П.Эрдэнэбат нарт дэд профессорын цол олголоо.

Цааш
Үйл явдал 2023-12-13

Отгонтэнгэр Их Сургууль, Япон улсын "Hokkaido Bunkyo" их сургуультай хамтран ажиллана.

"Hokkaido Bunkyo" Их сургуулийн ерөнхийлөгч Ватанабэ Тошихиро ОТИС-д айлчилж, бакалавр, магистрын түвшинд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцоо, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Hokkaido Bunkyo их сургууль нь анх 1942 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бүс нутгийнхаа голлох их сургуулийн нэг болон хөгжиж байна.

Цааш
Үйл явдал 2023-11-02

Отгонтэнгэр их сургууль АНУ-ын Норт Америкийн их сургуультай хамтран ажиллана

Отгонтэнгэр их сургуулийн Cургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б.Одгэрэл, Норт Америкийн их сургуулийн захирал Жиль Мартин нар энэ сарын 27-ны өдөр уулзаж хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Хэлэлцээрийн хүрээнд Бизнесийн удирдлага, Боловсролын удирдлага, Програм хангамжийн магистрын 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш ажилтнуудыг АНУ-д англи хэл, боловсролын манлайлалын урт болон богино хугацааны хөтөлбөрт хамруулах, ОТИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудыг АНУ-д…

Цааш
Үйл явдал 2023-10-23

“Дээд боловсролын тогтолцоонд Ажлын байран суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” ERASMUS+MONGWBL тө...

БШУЯ нь Их сургуулиуд, Ажил олгогчидтой хамтраад Дээд боловсролын тогтолцоонд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх, Төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Европын холбооны төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Өнөөдөр манай их сургуулиудын төлөөлөл Европын зарим орнуудын дээд боловсролын тогтолцоонд хэрэгжсэн “ажлын байранд суурилсан сургалтын сайн туршлага”-ыг судалж, өөрийн онцлогт нийцүүлэн дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхээр санаачилгатай ажиллаад, тодорхой үр д…

Цааш
Үйл явдал 2023-06-13

ОТГОНТЭНГЭР эрдэм шинжилгээний бичиг (ISSN:2415-749Х) хэвлэгдэн гарлаа

"Отгонтэнгэр" эрдэм шинжилгээний бичиг 2023 оны 15 дахь дугаар Нийгэм хүмүүнлэг чиглэл (I боть), Эрх зүй, Эдийн засаг, менежмент чиглэлийн (II боть) хоёр ботиор хэвлэгдэн, нийтийн хүртээл боллоо. Сэтгүүлд ирсэн өгүүллүүдийг Сэтгүүлийн редакц ОТИС-ийн сургалтын хэрэглэгдэхүүн, судалгааны ажлын стандарт дахь “Отгонтэнгэр Эрдэм Шинжилгээний Бичиг” (ISSN:2415-749Х)-т нийтлэх өгүүллийг дүгнэх хуудасны дагуу үнэлж, сэдэв тохирохгүйн \Анагаахын нарийн мэргэжлийн\ улмаас 1, судалгааны өгөгдлийг давтан а…

Цааш
Үйл явдал 2023-06-13

Грек улсын Македоны их сургуульд “Ажлын байранд суурилсан сургалтын уян хатан загвар бүхий хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, олон улсын туршлага сол...

Европын холбооны санхүүжилттэй Erasmus+MONGWBL “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” олон улсын хамтарсан төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалтын уян хатан загвар бүхий хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, олон улсын туршлага солилцох сургалт” 2023 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд боллоо. Сургалтыг Европын холбооны оролцогч Грек улсын Македоны их сургууль зохион байгуулсан бөгөөд сургалтад БШУЯ, их…

Цааш
Үйл явдал 2023-04-28

Хүний эрхийн тулгамдсан асуудлаар эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ

Зураг татах линк:: https://drive.google.com/drive/folders/1RCNBzLJv_xoLRomf5pTIjWBcRj-DmKCj?usp=share_link Манай сургуулийн салбар сургуулиуд жил бүр эрдэм шинжилгээний бага хурлуудыг олон улсын ба үндэсний түвшинд хийдэг уламжлалтай. Энэ удаа төрийн болон иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэд, судлаачид оролцсон "МУ дахь Хүний эрхийн тулгамдсан зарим асуудал, шийдвэрлэх арга зам" эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж өнгөрлөө. Өнөөдрийн хуралд Монгол Улсын Засгийн газар, Хүний Эрхийн Үнд…

Цааш